Ерөнхийлөгчийн төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох санал гаргажээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн coнгyyлийн санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 805,430 буюу 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. “Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргавал Ерөнхийлөгч УИХ-аас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд заасан.

У.Хүрэлсүх нь 1968 оны 6-p сарын 14-нд төрсөн 53 настай бөгөөд төрсөн өдрийнх нь энэ өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө гэх шуум явж байв. Нэр бүхий зарим УИХ-ын гишүүд энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр болгох санал ч гаргасан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн буюу 2021 оны 6-р сарын 11-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн coнгyyльд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 12 нь дэмжлээ.

Тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлосон байна. Тус асуудлыг өнөөдөр 14:00 цагт болох УИХ-ын чуулганаар эцэслэн батална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *