Д.Сосорбарам: Урлагийхан coнгyyль болгоноор биеэ vнэлдэг нь нэгт авъяасгүй байна. Тархины тураалаасаа гар!!!

Шинээр байгуулагдсан Соёлын яам, Соёлын сайдын ажил өмч нийгэмлэхээр эхэлж байх шиг байна. “Ард” кино театрыг төрд хураана гэж мэдэгдсэн. Тантай энэ тухай ер нь ярьсан уу?

Би өөрөө ярьсан. Та нар авах гэж байгаа бол ав аа. Би бол мөнгөө төлөөд хууль журмынх нь дагуу авсан, хөрөнгө оруулалт хийсэн. Тэрийг нь өнөөдрийнх нь ханшаар төлөөрэй. Би зүгээр аваагүй шүү гэдгээ л хэлсэн. Одоо нэгэнтээ тэгж байгаа бол үнэгүй өгсөн орон сууцуудаа, малчдад өгсөн малаа, иргэдээ гадагш явахыг нь болиулаад гадаад паспортыг нь ч гэсэн хурааж авах юм байгаа биз.

Хувьчилсан бүх өмч, Мах комбинат, “Милл хаус” гурилын үйлдвэр, өөр юу байна? Дарга нарын өөрсдийнхөө авсан өмч хөрөнгийг ч гэсэн бүгдийг нь хураалгах юм байгаа биз.

-“Ард” кино театрыг та тухайн үед хэр их үнээр авсан юм бэ? Хэр их хөрөнгө оруулалт хийсэн?

МАХН үнэмлэхүй олонхи байхад 2005 онд худалдах, худалдан авах гэрээгээр хувьчилж авсан. Нийслэлийн ИТХ хуралдаж шийдвэр гаргаад, 400 орчим сая төгрөгөөр авсан байх. Дээр нь 97 сая төгрөгийн өрийг нь төлсөн.

Банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд, дотор нь ажиллаж байсан Бинго тоглоомын газар энэ тэрийг гаргаад, хүнд хэрэгтэй соёлтой үйлчилгээ явуулдаг банк оруулсан. АНОД банк манай байрыг түрээслэхдээ засвар хийсэн.

Тэр засварынх нь мөнгийг манайх түрээсээсээ суулгаад явж байсан. Бүх юм хууль номынхоо дагуу, баримттайгаа байгаа. Өөрийнхөө уран бүтээл явуулдаг ганц заалаа л авч үлдсэн.

Кино гаргахаас бусад уран бүтээлийн үйл явц явж байгаа. Кино гаргадаг аппаратур, янз бүрийн юм нь бол намайг авахаас өмнө элэгдэл хорогдолд ороод, тоногдоод дууссан юм билээ. Би бол хоосон байшин л худалдаж авсан хүн.

-Театр хувьчлагдсаны дараа ч гэсэн нэлээд урт хугацааны шүүхийн маргаан явсан гэсэн. Тэр нь юунаас болсон юм бэ?

-Дэлхийн хэмжээний театр барья гээд гадна дотныхноос хөрөнгө босгоод төсөл боловсруулаад яг барихдаа тулахад шүүхэд маргаан үүссэн. Бараг арваад жил хэрээс тавьчихлаа. Тэр хавийнх нь улсууд дургүйцсэн хэрэг л дээ. Бас нэг жаахан улс төрийн сэжүүр орсон юм байгаа биз дээ. Тэгээд тэр шүүх мүүхийнх нь асуудлыг ч гэсэн одоо зогсоосон. Би өөрөө зогсоосон.

-Хэр их хөрөнгө оруулалт хийгдэхээр байсан бэ? Ямар асуудлаар шүүхэдсэн юм бол?

Багадаа нь 60 сая долларын төсөл байсан. Хөрөнгө оруулагч маань хөрөнгөө босгочихсон байсан. Тэгээд зогссон доо. Нэгэнт бариулахгүй гээд шүүхэд өгөөд байгаа юм чинь. Гэр орныг нь харанхуйлчих юм гэсэн. Өөрсдийнхөө амьдарч байгаа байрны хормойг цөмлөөд ресторан, юм хум барьчихсан хэрнээ дэлхийн хэмжээний театр барьж болдоггүй л юм байна.

Бас нэг жаахан улс төрийн сэжүүр орсон байх аа. Хөрөнгө оруулагч тал маань ч гэсэн манай улс төрийн нөхцөл байдалд дургүйцсэн, болгоомжилсон биз.

Одоо Соёлын яам шалгана л гэж байна. Би шалгуулна, бүх юмаа үзүүлье. Үнэхээр хул_гай, луй_вар хийчихсэн бол авдаг юм байгаа биз. Үгүй бол нэг талдаа гарга аа гэж хэлсэн. Өмнө нь АТГ-аар хүртэл шалгуулаад дуусчихсан юм, уг нь.

-АТГ яагаад шалгадаг юм?

-Хөрөнгө оруулагчтайгаа гэрээгээ хийгээд, архитектортайгаа гарын үсэг зурахаар болоод, хотоор яваад бүх зөвшөөрлийг нь авсны дараа нь ард иргэдээсээ асуудаг юм байна. Энд ийм барилга барихаар боллоо шүү гэж. Тэгсэн шүүхэд ажиллаж байсан гэсэн байх аа, нэг хүн толгойлоод “Бидний эрхийг зөрчиж байна” гээд шүүхэд өгөөд би гурван шатны шүүхээр ялсан.

Гэтэл нөгөө хүн маань их л раанк өндөртэй хүн байсан юм шиг байна лээ. Дээд шүүхээс анхан шатны шүүх рүүгээ буцаагаад “дахиж шалга” гээд АТГ луу явуулсан. АТГ шалгаад “хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй байна аа” гээд буцаасан. Хоёр дахь удаагаа яваад дахиад Дээд шүүх дээр очсон.

Дээд шүүх нь дахиад буцаасан. Үнэхээр Монголд сүүлийн хориод жил яригдаагүй том төсөл байсан. Их л ганган театр барина даа гэж бодож байсан. Тоног төхөөрөмж, бүх юмыг нь ярьчихсан, яг ажил хийдгийн даваан дээр зогсоочихож байгаа юм л даа.

-Тэгвэл төрд авах тухай асуудал тэр шүүхийн асуудалтай огт хамаагүй юм биш үү?

Ху_лгай хийж авсан л гэж цоллоод байна, нөгөө трроллууд нь байх л даа. Хаанаас ч олсон юм нэг нүдний шилтэй хүний зураг тавьчихсан, “Солонгос хүнд зараад хил даваад зугтах гэж байгаа юм гэнээ” л гэсэн тийм пр, сурталчилгаа явуулаад байна лээ.

Энэ коммунистууд чинь хүний тархи, сэтгэл зүйг эртнээс бэлддэг юм байна. 1990 оны үйл явдлыг тэр чигээр нь үнэ цэнэгүй зүйл байсан гэж итгүүлэхийн тулд их холоос ажилладаг юм байна. Хорон муухай, худал мэдээллээр тархийг нь буртаглаад, бохирдуулаад байхаар нэгэнт тархи нь буртаглагдсан хүмүүс чинь адгууснаас дор авиртай болж байна шүү дээ.

“Эд нар бол хул_гайч юм байна, а_лья т_алья. Энэ 30 жил Монгол Улс хамгийн муухай байсан, адгийн улс болсон. 1990 онд коммунист дэглэмийг халсан хүмүүс чинь бүгд хүний адаг юм байна” гэж ойлгож байна шүү дээ. Гадна харагдах байдал, хэлбэр дүрсээр нь хүртэл гоочилж, “хүзүүгүй”, “толгойгүй”, “салга далий”, “эрлийз хурлийз” гээд байхаар ард түмэн гэдэг хар масс нь түүнд нь автдаг юм байна.

Хүн болгон паранойтой. Тэр паранойг нь туйлшруулаад байхаар яахаас ч буцахаа болиод адгуус, малын хэмжээний инстинкттэй болж байна шүү дээ. Энэ хүмүүсийг ийм болгох пропагандаг энэ улстөрчид л хийж байна.

-Жилийн өмнө “Цагаан суварга”-ыг төрд авар тэр үеэс л хүмүүс “төр өмчөө мэдэх ёстой”, “ард түмний өмчийг ард түмэнд нь өгч байна” гэх мэтийн эрх баригчдын суртал ухуулгад автаад эхэлсэн шүү дээ?

Тэр муу хэлэгдээд байгаа МАК, “Ачит эх” компаниудыг би өөрөө очиж нүдээр үзсэн. Яачихсан болоод ингэж муу хэлэгдээд байгаа юм гэж. Төрийнхний авна гээд байгаа “Цагаан суварга”-ыг хүртэл очиж үзсэн. Монголд дэлхийн хэмжээний стандартыг авчирч байгаа бизнесмэнүүд нь их л үсрээд гарын 10 хуруунд багтана.

Тэр нь тэгээд ямар буруу болчихоод байгаа юм. Чаддаг хүмүүс нь хийж байхад нь төр гай болохгүй шиг татвараа аваад, хажуугаас нь хатгаж жөтгөдгөө л больчих хэрэгтэй л дээ. Бизнесийн өөрийнх явдаг зам, соёлоор явуулах юм бол ажлын байр хар аяндаа нэмэгдэнэ. Өнөөдөр төр “ажлын байр нэмнэ” л гээд байна.

Түүн шиг худлаа юм байхгүй. Эд нар авах юм бол бүр дампууруулна. Өчигдөрхөн зурагтаар ярьж байна лээ. 500 гаруй төрийн өмч байна, түүнийх нь 450 гаруй нь ашиггүй ажилладаг гэж. Төрд өмч байгаа цагт хэзээ ч ашигтай ажиллахгүй. Дандаа алдагдал, ав_илгал, албан тушаалын наймаа. Ийм л зам руу ордог биз дээ.

-Гэхдээ энэ их уруудал, ухралтууд юунаас болсон гэж та бодож байна. У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хоёрхон хүн ийм болгож чадах уу?

Тогтолцоо нь өөрөө буруу байгаа учраас хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхаас үл хамаараад хаашаа ч гулсаж мэдэхээр байна. Тогтолцоогоо өөрчлилнө гэдэг маань нөгөө хүний эрх, эрх чөлөө, үнэ цэнийг дээдэлсэн, хувийн өмчийг хамгаалсан төр, тийм сэтгэлгээний, хууль, шүүхийн тухай юм.

Капитализм гэдэг чинь буруу, муу юм байна гэж манайхан яриад байгаа. Тэр огт худлаа, Монголд капитализм байхгүй. Нарийн яривал УИХ-ын гишүүд, төрийнхөн өөрсдөө мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж хамаг бохир, муу юмыг хийж байна, хамаг баялгийг хамж байна. Тэрний ард бизнесийг нь авч явдаг тэжээврүүд байна, тендерийг болгоныг булааж, дээрэмдэж байна.

Тийм л дээрэмчин төртэй болчихоод байна шүү лээ. Түүнийгээ капитализм гэж нэрлээд, капитализмд бурууг өгөх гэж байгаа бол тийм юм байхгүй. Хуулиар хүртэл тонуул хийж байна шүү дээ. Ийм капитализм гэж байхгүй. Манайд байтугай дэлхийд 100 хувь капитализм бий болоогүй. Америк, Англид бол капитализмын суурь, багана нь бий.

21 насандаа Америкт дүрвэж гарсан Айн Рэнд гэж эмэгтэйн улс төр, эдийн засаг, философийн судалгаануудыг би бүгдийг үзсэн, уншсан. Төрийн зохицуулалт, оролцоо, төлөвлөлт, хяналт, удирдлага гэдэг юмыг ор тас байхгүй болгоод, төрийн энэ данхайсан бүтцийг нураагаад, маш цомхон, чадварлаг төртэй, өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, хэний ч хармаанд ордоггүй, мэдлэг боловсролтой хүмүүсийг төрд, төрийн инситуцүүдэд ажилладаг болсон цагт Монголд капитализм бий болно. Манайд бол маш хурдан бий болчих боломж харагдаад байгаа юм.

Нөгөө талаар төрд нэг ч өмч байж болохгүй. Төр өмчтэй байхаараа л бүх юм нурдаг, ав_илгал, хээл хах_ууль гаардаг. Бизнесүүд өндөр ашигтай ажиллаж байж тэр ашгийнх нь үр дүнд хэрэглэгчид цулайдаг, улс орон хөгждөг байхгүй юу.

Хэрэглэгч, нийлүүлэгч хоёр нэгдээд ажиллахаар бизнес аяндаа хөгждөг, үнэ өөрөө тогтдог, цалин орлого өсдөг. Ийм жам ёсны юм руу орж байж манайд капитализм бий болно. ЖДҮ гэмт хэрэг, концесс, тендер завших чинь капитализм биш шүү дээ. Хүмүүс тэгж хараад, жигшээд байна. Тийм биш.

Хүн өөрөө өөрийгөө авч явахыг капитализм гэж байгаа юм, төрийн ямар ч оролцоогүйгээр. Төрд шургалаад, давуу эрхээ ашиглаад өөрийнхөө бизнесийг зузаалдаг чинь бол зүгээр л паразит шүү дээ. Хүнд ямар эрх ашиг, хүсэл сонирхол байна, түүнийхээ төлөө чөлөөтэй ажиллаж болдог тийм чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг жинхэнэ капитализм гэдэг.

Хоёр хүний хооронд маргаан дэгдлээ гэхэд буруутайд нь хууль хатуу, зөвд нь зөөлөн байхад л болчихно. Тэгээд шүүх, прокурор нь хараат бус.

-Уран бүтээлчид, урлагийн хүмүүс маань яагаад ийм ядуу сэтгэлгээтэй юм бэ? Со_нгууль болгоноор биеэ ү_нэлнэ. Яагаад урлагийнхаа мөрөөр амьдарч болохгүй, улстөрчид дагаж гүйгээд байдаг юм бэ?

Хамгийн нэгдүгээрт авьяасгүй байна гэж би хэлнэ. Нөгөө талаар юу ч уншихгүй байна. Уран бүтээлч хүн нийгмийнхээ түрүүнд явж байх ёстой, сэтгэлгээгээр том байх ёстой. Сэтгэлгээгээр том байхын тулд тархи нь арвин, баян байх ёстой.

Фэйсбүүк ухаад, хов эргүүлээд байхын оронд өөртөө хэрэгтэй юмаа үз, унш. Интернэт дотор чинь хэрэгтэй юм зөндөө бий шүү дээ. Тэр хэрэгтэй юмыг нь шимж аваад, хаана шинэ технологи, шинэ санаа байна, үзээд судлаад явж байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй байна. Нөгөө талаар өөрийн гэсэн толгой алга. Улс төрчид нь лу_йвраар олсон мөнгөө өгнө, тэр нь юм болохгүй байна шүү дээ.

Тийм учраас уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд “Тархины тураалаасаа гар”. Со_нгууль болохоор нэг бол АН руу, нөгөө бол МАН руу гүйнэ. Тийм байж болохгүй шүү дээ. Би бол АН-ыг анхнаас нь байгуулалцсан, шавыг нь тавилцсаны хувьд хөөрхий хэдэн нөхдөөсөө урваж, хөрвөж яваагүй ээ. Тэр бол миний идеологи, үзэл санаа. Хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдал.

Үүний төлөө л явж байгаа. Би дахиад хэлье, юм унш. Би Айн Рэндийн гурван том ромыг нь уншсан. Гурван жүжгийг нь найруулсан тавьсан, судалгааны бүх номуудыг нь уншсан. Аристотелаас авахуулаад Жон Локк, Адам Смит, Милтон Фридманыг уншсан.

Бүгдийг нь уншиж үзээд жинхэнэ ёс зүйтэй нийгэм гэж юм болох, обективизмыг олж харсан, хамгийн рациональ хандлагатай нь Бастия, Мизес, Айн Рэнд гурав л юм байна гэж итгэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *