У.Хүрэлсүх: Үр хүүхэд, залуу хойч үеийнхээ төлөө чөмгөө дундартал зүтгэх болно.

Монгол улс өчигдөр найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн coнгyyлиа явуулж, тав дахь Ерөнхийлөгчөө сонголоо.

Монгол Ардын Намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүх мэдээлэл хийв.

Тэрбээр “Монгол улсын coнгyyльд оролцох иргэдийн 60 орчим хувь нь саналаа өгчээ. Үүнээс миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Үүнийг би асар их хариуцлага гэж хүлээж авч байна. Эхэлсэн ажлаа дуусгаасай гэсэн том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар ажиллах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. Үр хүүхэд, залуу хойч үедээ сайхан ирээдүй бүтээж үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэж хариулах болно.

АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нартаа улстөрийн ажилд амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

Шинэ Ерөнхийлөгч дөө амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *