Монгол улсын нийт халдварын тохиолдол 70,000 давлаа. Тэрбум хүнтэй БНХАУ-ыг гүйцэх улам ойртсоор.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

Сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 70,482 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 хүн нac бapжээ. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу.

Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.

334 ХҮН ХАЛДВАРААС БОЛЖ НAC БAPЖЭЭ

Сүүлийн 24 цагт 10 хүн нac бapснаар 334 хүн халдвараас болж нac бapлаа. Иймд гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулж байна. 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байгаа юм.

Мөн гэрийн хяналтад 7264 хүн байна. Эдгээр иргэд халуунаа тогтмол үзэн, сайн унтаж амрахыг зөвлөв. Мөн өрхийн эмчээ утсаар ярихыг хүлээлгүй, өөрөө хандаж байх хэрэгтэй боллоо. Учир нь өрхийн эмч нар маш их ачаалалтай ажиллаж байна.

Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын цэгүүд ажиллаагүй. Өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд дархлаажуулалтын цэгүүд ажиллана. Иймд иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг хүсч байна. Нac бapaлт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдах шаардлагтай.

“КОВИД-19”-ийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээллээс харвал биеийн байдал:

  • Хөнгөн: 4658
  • Хүндэвтэр: 1942
  • Хүнд: 560
  • Маш хүнд: 132 хүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *