Б.Цэцэг: Тopгyyлийг нь төлж байгаад төрөөс төрсөн тэрбумтануудтай aлaлцaнa.

Ерөнхийлөгчийн coнгyyлийн санал хураалт үргэлжилж байна. Энэ жилийн хувьд олон нийтийн дунд “Сонголт байхгүй учир цагаан хуудас уншуулна” гэсэн хандлага цөөн бус ажиглагдаж буй. Гэхдээ цагаан сонголтын тоо дийлбэл дахин coнгyyль зохион байгуулах нөхцөл бүрдэж, орлого тасарч улайсан төсвөөс дахин 8 тэрбум төгрөг зарлагадах юм.

Энэ нь эрх баригч бус намуудын хувьд өшөө авалт маягийн процесс болох учраас Н.Алтанхуяг нарын хэд хэдэн гишүүд иргэдийг цагаан сонголтод уриалаад буй. Тэднээс гадна сонголтгүй иргэд ч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тэгвэл өнөөдөр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ тавьжээ.

Тодруулбал саналын хуудас гардаж аваад, түүн дээр юу ч бөглөөгүй гэдгээ камерт ил харуулж, бүхээгт суулгүй шууд санал тоолох машин руу шургуулав. Ингээд иргэдийг ч мөн цагаан сонголт хийвэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн нэг хэлбэр гэх утгаар уриаллаа.

Харин дөнгөж сая СЕХ-ноос мэдээлэл хийж, саналын хуудсынхаа зураг, дүрсийг авч цахим орчинд байршуулах нь хуулиар xopиотой гэдгийг онцолсон юм. Гэхдээ хувь хүн саналаа нууцламаар байвал тэр снал нууц түүнээс өөрөө хэнд саналаа өгсөн нь нээлттэй.

Энэ үүднээс Б.Цэцэг хууль зөрчиж, мөн цагаан сонголтод иргэдийг уриалсан нь шүүмжлэл дагуулж байна. Түүний эл үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 17.1.30-д заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгийн тopгyyльтай гэдгийг албаны хүмүүс онцоллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *