Т.Доржхандын шинэ хэв маяг олон түмний бухимдалыг хүргэв. Сүр сүлд нь хайчив???

Монгол улсын Ерөнийлөгчийн 2021 оны ээлжит coнгyyль өнөөдөр болж буй. Энэ үеэр Зөв хүн электорат эвслээс сонгогдсон шинэ гишүүдийн нэг Т.Доржханд саналаа өгөхөөр ирэхдээ дээлэн дээр пүүзтэй ирсэн нь өнөөдрийн ярианы халуун сэдэв болж байна.

Угаас гуталны асуудалтай гишүүн бол УИХ-д ХҮН-аас сонгогдсон уг нь Т.Доржханд гишүүн ордонд ямар гутал өмсөж орох ёстойг тэрээр сайн мэднэ. Тэгээд ч түүнд ажил хэрэгч загвартай олон сайхан гутал байдаг гэсэн.

Тэр албаар “болдоггүй” бор гутал өмсөж, анх үүдэн дээр асуудал үүсгэсэн байх магадлалтай хэмээж байсан. Сoнгyyлийн тогтолцоог эсэргүүцсэн, энд олонхийн адил байхаас татгалзсан зэрэг санаагаа хачин гутлаараа илэрхийлсэн хэрэг болов уу.

Гутал бол дээшээ харсан сав хэмээн бэлгэ дэмбэрэлтэй ойлгосон нь дээр байх. Түүний УИХ-д төлөөлж буй ХҮН-д 2020 оны coнгyyлийг урам зоригтой болгосон өндөр боловсролтой, мэдлэг туршлагатай олон шинэ амбийцтанууд бий.

Гэвч Т.Доржхандаас бусад нь ялагдал хүлээж их улс төрийн гадна үлдсэн. Түүний өмссөн гутлаас илүүтэй түүний багтдаг улс төрийн шинэхэн намын бодлого, байр суурь их улс төрд, сөрөг хүчний орон зайд хэр нэр нөлөө авчрахыг, олонхийн сөрөг үйлдэлд ямар эерэг шахалт үзүүлэхийг хүлээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *