С.Эрдэнийн эгч 100 мянган төгрөг авч У.Хүрэлсүхэд саналаа өгчээ.

Ерөнхийлөгчийн coнгyyльд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, гэргий Н.Нинжбадгарын хамт Баянгол дүүргийн 24-4-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өгч байна.

Тэрээр, Ард түмэн маань Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг цогцлоох сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн coнгyyль шударга явагдах найдвар алга. Эрх баригчид асар их хэмжээний мөнгө тарааж байна. Хэний мөнгөөр хэнийг худалдаж авч байгаа юм бэ. 100, 200, 300, 400 мянган төгрөг тараалаа. Энийг шалгахын төлөө хууль хяналтынхан ажиллахгүй байна.

Манай гэр бүлийн хүний эгчид л гэхэд 100 мянган төгрөг өгсөн байна. Иргэддээ хандаж хэлэхэд таны халааснаас мөнгө xyлгайлаад танд өгч байгаа учир мөнгийг нь аваад, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө сонголтыг хийгээрэй гэв.

Эндээс харахад С.Эрдэнийн эгч 100 мянган төгрөг авч У.Хүрэлсүхэд саналаа өгчээ. Энэхүү мэдээллийг бид бататган дахин таньд хүргэх болно.

Монгол улсын иргэн та эрхээ эдлэж саналаа өгөөрэй. Та хэнийг сонгох нь хамаагүй. Өнөөдөр Монголчууд бидний баярын өдөр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *