Монгол нүүрс Хятадын далайн боомтод хүрлээ. Ийнхүү гуравдагч оронд Монгол нүүрс өндөр үнээр зарагдахаар боллоо.

Монгол улсаас нүүрс ачисан галт тэрэг анх удаа БНХАУ-ын Цайфэйдянь далайн боомтод очисон талаар Хятадын СИСИТВ энэ сарын 4-ны өдөр мэдээллээ.

Уг гал тэрэг нь нийт 3200 тонн буюу 100 чингэлэг коксжих нүүрс тээвэрлэсэн байна. Монгол Хятадын харилцан тохиролцсон тээвэрлэлтийн стандартын дагуу нүүрс тээвэрлэхэд зориулсан Монголын эзэмшлийн тусгай чингэлгүүд УБТЗ-ын Чойр өртөөгөөр нэвтэрч Эрээнээр дамжин цайфэйдянь далайн боомтод хүрсэн байна.

Ийнхүү Монголын нүүрс гуравдагч хөршид өндөр үнээр зарагдах боломж нөхцөл бүрдлээ. Уг тээврийн байнгын маршируттай болохоор зорин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *