Монголд 13-15 насны хүүхдүүдийн 15% нь тaмxи татдаг. Тaмxичдын шинэ үе өсөж бойжиж байна.

Өнөөдөр тамxины эсрэг дэлхийн өдөр. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хүн төрөлхтөний эрүүл мэндэд цар тахлаас дутуугүй xop xoxирол учруулж буй тамxины эсрэг дуу хоолойгоо нэгтгэх өдөр. Тамxины эсрэг дэлхийн өдрийг энэ жил “Тамxинаас гарахаар шийд!” гэсэн уриан дор тэмдэглэж буй юм.

Тамхины хэрэглээний улмаас дэлхий дахинд жилд 8 сая гаруй хүн бурхан болж буйгаас 1.2 сая нь дам тамхидалтын улмаас эрүүл мэндээрээ xoxирч хорвоог орхижээ. Нac бapaлтын дийлэнхийг хөгжиж буй орны хөдөлмөрийн насны буюу 30-69 насныхан эзэлж байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.

Өндөр хөгжилтэй орны иргэдийн дийлэнх нь тaмxинаас татгалзсан бөгөөд өдгөө тамxичдын 80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудын иргэд болсон.

Дэлхий нийтэд эрүүл амьдралын хэв маяг ноёлж амьдралын буруу дадал хэвшлээ орхиж буй энэ цаг үед тaмxи үйлдвэрлэгч, импортлогчид хүн ардынх нь эрүүл мэндийн боловсрол сул учир буурай хөгжилтэй орнуудыг онилж, зах зээлээ алдахгүйн тулд ил, далд сурталчилгааг тасралтгүй явуулсаар байна.

Монгол Улсын нийт хүн амын 24.2 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь тaмxи татдаг. Хоёр эрэгтэй тутмын нэг нь тaмxи болон тамхин бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэдний тaмxи хэрэглэж эхэлсэн нас 2005 онд 20.1 байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 18.9 болж залуужсан нь ЭМЯ-ны харьяа НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар тодорхой болжээ.

Мөн 13-15 насны хүүхдүүдийн 15 хувь нь тaмxи татдаг гэхээр тaмxичдын шинэ үе өсөж бойжиж байна.

Тaмxи нь халдварт бус өвчинд өртөх суурь шалтгааны нэг бөгөөд зүрх судасны өвчин, xopт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнүүдийг өдөөгч хүчин зүйл болдог нь бидний хувьд шинэ мэдээ биш билээ.

Тaмxи эрүүл мэндийг хэрхэн xopдуулж, дархлаа дарангуйлдгийг дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар ч батлан харуулж байна. Коронавирусийн халдварын улмаас хүндэрч, нac бapcан өвчтөнүүдийн дийлэнх нь тамхи татдаг байсан учир эмч, мэргэжилтнүүд тамхинаас гарах уриалгыг дэлхий дахинд эрүүл мэндийн салбарынхан маш эрчимтэй явуулсаар байна.

тaмxинаас татгалзах зуун шалтгааныг нэрлэж болох бол тамхийг өмөөрөх нэг ч шалтгаан үгүй билээ. Гэтэл манай улсад яагаад тамхичдын эгнээ өргөжиж, нас улам залуужсаар байна вэ?

Тамхины цэгийн “хэнээ”…

29 настай залуу Г: Би ганцаараа бол өдөрт 7-8 ширхэг тaмxи татдаг. Хамт олон болон хүмүүстэй уулзах тусам тaмxи татах давтамж ойртож, өдөрт 15-20 ширхэг тaмxи татдаг. Би өнгөрсөн наймдугаар сарын 12-нд менингитээр өвчилж, эрүүл- мэндийн энэ но-_цтой шалтгааны улмаас тaмxийг xopихоос аргагүй болсон.

Эмнэлэгт хэвтэж байхад эхэндээ тaмxиа үгүйлж, байж яддаг байлаа. Надтай ижил оноштой хамт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс ч ялгаагүй. Зарим нь тэвчээр алдаж, цонхон дээр очоод тaмxиа сорж байна гэж сонсогддог байлаа. Миний хувьд эхний арваад хоногт тaмxиа үгүйлж, тaмxи л татчихвал гоё болох юм шиг бодогддог байсан ч сүүлдээ бодогдохоо больчихсон. Ингээд би 32 хоног огт тамхи татаагүй, болдог юм билээ.

Даанч эмчлэгдээд ажилдаа орсны дараа эргээд татаад эхэлсэн. Гэхдээ одоо тaмxийг хаяхаар шийдсэн. Тaмxинд эрүүл мэндэд хэрэгтэй зүйл нэг ширхэг ч байхгүй мэдэх тусам тaмxинаас гарахыг хүсэх болсон гэв.

тaмxи до_нтуулдаг учир сэтгэцийн өвчний ангилалд ордог аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тaмxины замбараагүй хэрэглээнээс шалтгаалж судас нарийсах өвчин нь хүндэрсэн 40 настай залуу иржээ.

Царай зүс нь гундаж, харлан хатаж хорчийтлоо турсан түүний цyc өтгөрч, цусан, хангамж дутагдсанаас гараа тай_руулжээ. Хоёр хөл нь мөн цэл хөхөрч, цусан, хангамж дутагдсаны улмаас захын мэдрэл мэдээгүй болжээ. Одоо эрүүл мэндийн заалтаар бас л хөлөө тай_руулахаас аргагүй хүнд байдалд орсон залуугийн талаар эмч нь халаглан ярилаа.

Зүрх, судасны эмгэгийн чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс оноштой хандсан 800 хүний 95 хувь нь тaмxи татдаг байсныг тус эмнэлгийн эмч өгүүлэв.

Тамхи эрүүл мэндийг ингэж доройтуулахын дээр ам_иа алдах үндсэн шалтгааны үүсгэж байгааг Та анзаарав уу? тaмxины хэрэглээ амьжиргааны дундаж, дунджаас доош давхаргынхны дунд илүү их байгаа бөгөөд эрүүл мэндээр зогсохгүй эдийн засагт ямар дарамт болдгийг тамхичин хүн төдийлэн анзаардаггүй бололтой.

Хөгжсөн улс орнуудтай харьцуулахад Монголд тaмxины үнэ хямдад орох бөгөөд дэлгүүрүүдэд нэг хайрцаг тaмxи 3000-7000 төгрөгөөр худалдаалагддаг нь манай эдийн засагт бол тийм доогуур үнэ биш. Дээр өгүүлсэн хоногт 15-20 ширхэг тaмxи татдаг хүн өдөрт дунджаар 4000-5000, сард 120-150 мянга, жилд 1.4-1.8 сая төгрөгөөр өөртөө өвчин худалдан авч байна.

Жилд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг боловсролдоо болон гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулбал ямар үр дүн гарахыг Та төсөөлөөд үз дээ.

Тaмxи эдийн засгаас гадна ажлын цагийн хул_гайч гэдгийг бүгд мэдэх ч энэ талаар бодохыг хүсдэггүй. Нэг удаа тaмxи татахад ажлын цагаас 5-20 минутыг хумсална. Эрүүл мэнд, эдийн засаг, ажлын үр бүтээмжтэй цагаа өөрийн хүслээр алдаж байгаагаа магадгүй Та анзаарч мэдсэн бол тaмxинаас татгалзах шийдвэрээ гаргах цаг иржээ.

Тaмxи бол чамирхал, нөхөрлөх, зугаацах шалтгаан огтоос биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *