“Sky Korean Restaurant” үйлчлүүлэгчдийн үлдэгдэл хачрыг хоолонд ашигладаг гэв.

Иргэн Оюунтунгалаг КYOKSUHU цамхагын 14 давхарт байрлалтай “Sky Korean Restaurant”-д арваад хоног ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр үйлчлүүлэгчдийн үлдэгдэл хачирыг дахин ашиглаж байгаа харж мэдсэн гэлээ. Мөн мэргэжлийг бус ажилчид ажилладаг тул үйлчлүүлэгчид чанарын шаарллага хүрдэггүй гэлээ.

Оюунтунгалаг хэлэхдээ үйлчлүүлэгчдийн үлдэгдэл болох тэр хачир, сармис, шанжануудыг буцааж гаргаад байгаа байхгүй юу угаагаад. Идээгүй кимчиг кимчижигээнд ахиж хийгээд сармисийг болохоор миксэрдээд соусанд хийсэн. Надад таалагдахгүй хэлэхээр одоо бид нар угаасаа ингээд хийгээд сурцан юм аа. Та хүсэхгүй бол гарч болно.

Надаа гарахад бол ерөөсөө асуудал байгаагүй. Гол нь Монголчууд минь идэж байгаа гэдэг утгаар сэтгэл өвдөж байна шд. Үйчлүүлэгчид сармис идэхгүй хүн байна. Хэрчээд гаргацан сармисийг одоо энэ цар тахалтай нөхцөлд буцааж гаргана гэдэг бол, бүр хоёр гурван удаа хэлээд үгэнд орохгүй байгаа байхгүй юу.

“Sky Korean Restaurant”-аас тайлбар авахыг хүсэхэд эхэндээ эрс эсэргүйцэж байсан боловч удалгүй дараах тайлбарыг өглөө.

Бид өдөр бүр шинэ хачир хийдэг. Бид үйлчлүүлэгчид дээ аль болох шинэ эрүүл гоё цэвэрхэн өгөхийг хичээдэг. Хоол хүнсний хаягдал авдаггүй. Бүгд хойно бохирдоо хаягддаг.

Бүгд мэргэжлийн сурах ёстой зүйлээ сурсан. Энд ирээд давхар сурсан гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *