Н.Ариунболд: Надад хорь гаруй өнчин хүүхэд байгаа. Би тэд нарыгаа арван хэдэн жил авч явж байна.

Би жилдээ нэг Дэнжийн мянга, Ханын материал, энэ зуун айл гэх газруудаар жаахан ядарсан хүмүүст арав гаран жил юм тарааж байгаа. Тэгээд би фэйсбүүд дээрээ би энэ хүмүүст юм өглөө, би тэглээ гэж хэзээ ч хэлдэггүй. Миний нэр хүнд хангалттай.

Надад хорь гаруй өнчин хүүхэд ханын материалд байгаа. Би тэд нарыгаа арван хэдэн жил авч явж байна. Би хэзээ ч тэд нарын зургийг тавьдаггүй, тэд нарыг дараа хэн нэгэн өнчин өрөөсөн гэж дараа бодохвий гэж боддог. Би тэгээд тэр хавийн айлуудад гурил будаа тараадаг. Тэгээд илүү гарсныг нь хороо хорин дээр нь дахиад хүмүүс байна уу? тараая гэдэг хэмээн хэлж байсан нь саяхан.

Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий.

Тэр дундаа түүний дунд охин А.Намуун-Эрдэнэ инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй. Төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа нөлөөгөөр олны хараанд байсаар ирсэн тэрбээр багадаа аавтайгаа усны дусал мэт адилхан байсан бол өдгөө ээжтэйгээ илүү ижилхэн болсон.

Ахлах сургуулийн сурагч хэдий ч инстаграм орчинд алдартай болсон нь мэдээж түүний үзэсгэлэнтэй төрхтэй салшгүй холбоотой бөгөөд түүний хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *