Б.Болдсайхан: Ходооны xaвдарын гол шалтгаан бол аяга таваг угаагч шингэн.

Б.Болдсайхан эмч өнөөдөр өөрийн цахим хуудаснаа ходоод өвдөх нэг шалтгааныг олон нийтэд хэллээ. Тодруулах юм бол “аяга таваг: Файри зэрэгээр угаадаг, тэрийгээ дутуу арилгадаг нь хүмүүсийн ходоод өвдөх 1 гол шалтгаан байх гэж боддог” хэмээн бичжээ. Хэрэгтэй хүмүүст хүргэхийн тулд Шейр хийгээрэй.

Мөн түүнчлэн ходоодны өвчлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэж байна.

Хэвлийн дүүрэлт, өвдөлт зовиур ходоодны өвчлөлтэй холбоотой байдаг. Ходоод, дээрх гэдэсний өвдөлт гэнэт эхлэхгүй аажмаар эхэлж хүндэрдэг. Маш хүчтэй өвдөлт хоол идэх үед ходоод, дээрх гэдэсний шүүрэл ходоодны ханыг цочроосноор үүсгэдэг.

Хеликобактер ходоодны шүүрлийн ялгаралтыг саатуулж, хүчил-шүлтийн орчныг алдагдуулснаар шээсний хүчил болон аммиакийн ялгаралтыг ихэсгэж ходоодны үйл ажиллагааг алдагдуулдаг. Ингэснээр ходоодны өвдөлтийг ихэсгэж улмаар ходоод, дээрх гэдэсний хавдар үүсгэнэ.

Ходоод, дээрх гэдэсний хямрал хүний сандрах, уурлахтай холбоотой өвдөлт базлалт үүсдэг. Энэ нь ходоод, дээрх гэдэсний мэдрэлийн цочирлыг үүсгэснээс сөөргөө үүсгэж эхэлнэ.

Ингэснээр байнгын базлалт хатуурсан өвдөлт эхэлнэ. Заримдаа ходоод, дээрх гэдэсний булчингийн хүчтэй агшилтаас өвдөлт өгдөг. Иймд уур уцааргүй стрессгүй байвал ходоод, дээрх гэдэсний өвдөлт үүсэхгүй.

Хооллолт ходоодны үйл ажиллагааг хямрааж, хордлого болох үед хоруу чанартай бактери, мөөгөнцөр, эмийн нөлөөгөөр ходоод, дээрх гэдэсний салстууд цочирч, үрэвсэл архагшдаг. Ингэснээр үе үе хүчтэй өвдөлтүүдийг үүсгэж, огиулах, бөөлжих, халуурах, бие суларч гүйлгэх шинж илэрдэг. Өрцний ивэрхий үүсгэдэг.

Ходоод, дээрх гэдэсний өвчлөл даамжирч нарийн гэдсэнд нөлөөлснөөр ходоодны уйланхай үүсгэж нойр булчирхайг үрэвсүүлдэг. Уланхайнаас ходоодны шүүрэл ялгарч, давсны хүчлийг ихэсгэж, ходоод гэдэсний замд шархлаа үүсгэнэ.

Улмаар шархлаа хавдарт шилжиж байнгын хүчтэй өвдөлт үүсгэдэг. Ингэснээр хоол шингээхгүй тураалд орж эхэлнэ. Дурангийн болон эдийн шинжилгээгээр үе шат, үсэрхийлэлийг тогтооно. Ходоодны өвчлөлийн шинж тэмдэг хэхрүүлэх, амнаас эвгүй үнэр гарах, ходоодны дээд хэсэг болон зүрхээр хатгуулж өвддөг.

Ходоодны дээд амсрын булчингийн хэт агшилтаас сөөргөө үүсдэг. Энэ үед нойргүйдэх, зүрхний цохилт олшрох, хоол шингэхгүй болно.

Цээж гашуу оргиж, түлэх мэт өвдөж, ам заваарах, өвчүүний араар өвдөх, өвдөлт аюулхайгаас хоолой хүртэл өгсөх чиглэлээр явагдана. Заримдаа нуруугаар дамжиж өвдөнө. Үүний шалтгаан нь дээрх гэдэсний агуулагдахуун ходоодонд орж сөөргөөг үүсгэнэ.

Цээж гашуу оргиж түлэх нь ходоод гэдэсний үйл ажиллагааны бүрэн хямралын шинж юм. Ходоодны үйл ажиллагааны хямрал хэвлийн өвдөлтийн хам шинжийг үүсгэнэ.

Энэ хам шинж нь ходоодыг эмчлүүлэх дохио юм. Цээж хорсох, огиулах, хэхрүүлэх, амнаас муухай үнэртэх, гэдэс дүүрэх, хүний нүүр царай өөрчлөгдөнө.

Огиулж, бөөлжих шалтгаан нь ходоодны сөөргөөний хэт ачаалал, төв мэдрэлийн системд нөлөөлж, бөөлжүүлэх төвд үргэлжийн цочрол үүсгэдэг байна.

Зарим нэг ходоод гэдэсний замын өвчин мухар олгойн үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, мөөгөнцрийн болон apxины хордлого, бөөрний хурц болон архаг дутагдлын үед дээрх шинжүүдийг өгөх тул эмчид үзүүлэх хэрэгтэй.

Гэхдээ та дараах бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр дээрх асуудлуудыг төгс шийдэж чадах юм. Хамгийн гайхалтай нь, үр дүн нь маш хурдан илэрдэг байна.

Гурвалжин будаа буюу бор будаа: Бор будаа нь бүхэл үрийн будаа бөгөөд гадна хальс нь үгүй болсон ч хүрэвтэр өнгөтэй, самрын амттай, тэжээллэг хөврөл бүрхүүл нь хэвээр байдаг.

Бор будаа нь их ч биш, бага ч биш яг таарсан элчлэг чанартай (100 грамм будаанд 330 ккал), мөн төрөл бүрийн ашигтай нүүрс ус, уураг, өөх тос, органик нэгдлүүд, Е, РР болон В төрлийн витаминууд, эрдэс давсаар баялаг. Бор будаа байнга хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоодны салслаг бүрхэвчийн үрэвслийг анагааж чадна.

Киви: Киви нь хоол боловсруулах замын үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Мөн бие организмаас илүүдэл давсыг хөөн гаргаж бөөр чулуужихаас сэргийлдэг. Кивид агуулагдах дубиль бодис болон пектин нь үрэвсэл дарах үйлчилгээтэй тул ходоодны үрэвсэл, шархлаа, 12 нугалаа гэдэсний шархыг анагаадаг байна.

Бууцай: Бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэсээр ирсэн нь жирийн хэрэг биш. Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны “шүүр” бөгөөд ингэснээр өтгөн хаталтыг зогсоож, хоол боловсруулах замын аливаа үрэвслээс сэргийлдэг.

Бууцайнд 14 төрлийн аминдэм (С ,М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.

Тараг: Антибиотик ууж буй хүмүүст ходоодоо хамгаалахын тулд тараг хэрэглэхийг зөвлөдөг. Тараг, йогурт нь ходоодны бичил нянгийн орчныг хэвийн хэмжээнд байлгаж аливаа үрэвсэл, цочролоос хамгаалдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *