Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар “Алтан гадас” одон хүртлээ. Уран бүтээлийн хосууддаа аз жаргал хүсье.

Өнөөдөр /2021.06.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Энэ үеэр “Маск” продакшны жүжигчид болох Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар хамтдаа Алтан гадас одон хүртлээ. Тэд сүүлийн 20 орчим жил хошин урлаг, дэлгэцийн уран бүтээлд хөдөлмөрлөж буй авьяаслаг уран бүтээлчид.

Тэд олон ч дүрийг хамт бүтээж олон ч сайхан кинонд тоглосон. Хамгийн сүүлд тэд “Нийслэл хүүхэн” олон ангит уран сайхны кинонд хосын дүр бүтэээж олны дунд хайрыг түгээсэн. Үнэхээр ч сайхан кино сайн ч жүжигчид тоглосон.

Ольга Сергеевна ОХУ-д төрсөн ч монгол хүнтэй гэр бүл болж, манай улсын иргэн болон дөрвөн хүүхдийн ээж болсноор өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авлаа.

Өнөөдөр алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан нэгэн ээжийг бид онцолж байна. Ганболд Ольга Сергеевна ОХУ-д төрсөн ч монгол хүнтэй гэр бүл болж, манай улсын иргэн болон дөрвөн хүүхдийн аав, ээж болсноор өнөөдөр ийнхүү Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авлаа. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсын иргэн болсон гадаад эмэгтэйд “Эхийн алдар” одон гардуулсан анхны тохиолдол ажээ.

Ганболд Ольга Сергеевнатай ярилцлаа.

-Танд алдарт “Эхийн одон” авсанд баяр хүргэе! Монгол хүнтэй гэр болсон гадаад эмэгтэй энэ одонг авсан тохиолдол ховор байх. Энэ тухай анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлалаа. Би дөрвөн сайхан хүүхэд төрүүлж, тэд нар минь ээжийгээ Алдарт эх болголоо. Бид их баяртай байна. Алдарт эхийн одонгоо зургаадугаар сарын 5-нд авна гэдэг мэдээг сонсоод мэдээж маш их баярласан. Нөхөртэйгөө, хадам ээжтэйгээ гурвуулаа бие биеэ хараад инээлдэж, бөөн л баяр хөөр болсон доо. Тэр өдөр хадам ээж маань манайд ирчихсэн байсан юм.

Эхийн одон гэдэг бол маш ариун, шударга шагнал гэж боддог. Олон сайхан хүүхэд төрүүлж, зөв өсгөн хүмүүжүүлснээр улсаа хүчтэй болгож байна гэсэн үг. Аливаа улсын залгамж үе нь хүүхдүүд шүү дээ, тиймээс ээж хүний ач гавьяаг үнэлсэн сайхан одонгоор энгэрээ гоёсондоо маш их баяртай байна.

-Эх хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Хүүхдүүдийнхээ эрүүл энх өсөж байгааг харах, тэд нарыгаа өсөж өндийгөөд дуртай мэргэжлээ эзэмшин хайртай хүнтэйгээ учирч аз жаргалтай амьдрахыг харах, хамгийн гол нь шударга, сайн хүн өсгөж чадсан бол тэр нь эх хүний жаргал гэж бодож байна.

-Монголд ирээд хэдэн жил болж байгаа вэ. Танд энд амьдрахад хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Монголд ирээд 10 жил болж байна. Хамгийн их таалагддаг зүйл бол монгол хүний цагаахан, өгөөмөр сайхан сэтгэл гэж боддог. Мөн Монголынхоо байгальд их хайртай.

-Монголд төрөхдөө айж түгшиж байсан уу. ОХУ-д төрөхөөс ялгаатай зүйл байсан уу?

-Нөхөр бид хоёр анх Оросын Холбооны Улсад, тухайлбал Ижил мөрний эрэг Дубна гэдэг Цөмийн шинжилгээний нэгдсэн байр байдаг хотод анхны хүүхдээ өлгийдөн авч аав, ээж болж байлаа. Нөхрийн маань аав цөмийн физикч хүн.

Харин дараагийн хүүхдүүдээ Монголд ирээд төрүүлсэн. Хэл мэдэхгүй ч надад түгших зүйл байгаагүй. Учир нь туршлагатай сайн эмч дээр тогтмол зөвлөгөөгөө авч явсаар ном ёсоороо төрсөн.

Миний эмч, Нэгдүгээр төрөхийн их эмч М.Түвшинжаргалдаа туйлын их баярлаж явдаг. Нөхрийн маань дүүгийн анхны охиныг, манай гурван хүүхдийг эх барьж авсан хүн.

Орос, Монголын төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаанд би ялгаа зөрүү ажиглаагүй. Монгол эмч, сувилагч нар мэргэжлийн ур чадвар сайтай, хүнлэг, эелдэг хандаж байсны дээр мэдээгүйжүүлэгч эмч Баярцогтоор төрөлтийн өвдөлт намдаалт хийлгэж, өвдөлтгүй төрж байсан.

Эхний төрөлтийн явцад хийлгэж байгаагүй өвдөлт намдаалт хийлгэж сайхан төрөөд Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил сайн юм байна гэж ойлгосон.

-Гэр бүлийн аз жаргал гэдгийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Гэр бүлийн аз жаргал гэдэг нь үнэнч хайр, итгэл, хамтдаа бэрхшээлийг давах чадвар, бүгд эрүүл энх байхыг хэлэх болов уу. Надад бүрэн дүүрэн аз жаргалыг өгсөн биеийн минь нэг тал болох ханьдаа баярлалаа гэж хэлье. Бас өнөөдөр надтай хамт алдарт эхийн одон авсан олон сайхан ээжүүддээ баяр хүргэж аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *