Цэвэр усны шугамыг зэс хоолойгоор солино. Зэвтэй ус биш цэвэр ус ууя.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа.

Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх, хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, гэр хорооллын дахин төлөвлөлт, гандан орчмын гэр хорооллын дэд бүтцийн шийдэл Баянхошуу дэд төвийн шинээр баригдсан усан санг тус тус үзэж, дээрх төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.

Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

Төмөр замын буудлын хойд талын зам дагуу байрлах цэцэрлэгт хүрээлэн баруун зүүн нийт 2 хэсгээс бүрддэг. Баруун хэсгийг 2019 онд УБТЗ ХНН-ээс өөрийн хөрөнгөөр тохижуулсан байна.

Харин зүүн хэсгийг дүүргийн болон мөн л УБТЗ ХНН-ийн хамтын нийт 425 сая төгрөгийн хөрөнгөөр энэ онд багтаан иж бүрэн тохижуулахаар төлөвлөсөн бол цэцэрлэгт хүрээлэнгийн арын туслах авто замын шинэчлэлийн ажил 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих юм байна.

Дулааны шугам сүлжээг шинэчлэнэ.

Улаанбаатар хотын баруун бүс буюу 5 шараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замын хойд хэсгийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг дулаан гол шугам /8-р магистраль/ нь Дани улсын төслөөр 1997 онд суваггүй технологиор хийгдсэн, насжилтын хугацаа дууссан бөгөөд 2012 оноос хойш 76 удаагийн гэмтэл саатал гарчээ.

Иймд ЕСББ-ны 33.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021- 2023 онд дулаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 10.3 км хос шугам шинэчлэх төслийг эхлүүлсэн байна.

Энэ ажлын хүрээнд 10-р хорооллын 1.3 км урт дулааны шугам сүлжээг шинэчлэгдэж, Баянгол дүүргийн 2, 5, 6 дугаар хорооны орон сууцны хорооллын дулааны доголдол арилж, найдвартай дулааны эрчим хүчээр хангагдах аж.

Дулааны шугам сүлжээний шинэчлэлт, хөрөнгө оруулалтын явцтай танилцаад Ерөнхий сайд Л. Оюун-эрдэнэ хэлэхдээ;

“Улаанбаатар хотод хүн амын маань талаас илүү хувь нь амьдардаг хэт төвлөрсөн учраас тулгамдсан асуудал их байх нь ч аргагүй байна. Нийслэлд Засгийн газрын зайлшгүй оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай хоёр үндсэн том багц асуудал байна.

Энэ бол түгжрэлийг сааруулах автозамын сүлжээ барих, хоёрдахь нь газар доорх хот буюу дэд бүтцийг шинэчилж өргөтгөх явдал. Хүн амын төвлөрөл, үйлдвэржилтээс үүдэн одоо байгаа бүтэц ачааллаа дийлэхгүйд хүрээд байна.

Энэ бодит үнэнээ бид ярих ёстой. Газар доорх дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд ил харагдах бүтээн байгулалтууд багагүй хийгдсэн бол газар доорх хотод хөрөнгө оруулалт хийгдээгүй өнөөг хүрч.

1990-ээд оноос хойш Улаанбаатарт эдийн засаг өссөн ч хотын зах хэсэг рүү амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт ороогүй хэвээр байсаар байна. Тодруулбал дэд бүтцийн нэгдсэн шийдлийг том зургаар хийгээгүй учраас нүхэн жорлонтойгоо, агаар орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн.

Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, зах хэсгүүд рүүгээ байгуулж байгаа дэд төвүүдээ түшиглэн барилгажилтыг хийж, төрийн захиргааны байгууллагуудыг тараан байршуулж, олон тулгуурт хөгжлийн төвтэй хот болгож, ирэх 4 жилд багтаан, газар доорх дэд бүтцээ тэлж, шинэчлэн реформ хийхээс өөр аргагүй.

Энэ чигээр нь явуулвал ачааллаа дийлэхгүй. Одоо хугацаа алдахгүй байх ёстой. Иймээс Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулж, хотын доорх дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх реформд шаардагдах санхүүжилтыг 2022 оны улсын төсөвт тусгуулж УИХ дээр шийдүүлэхийн төлөө Засгийн газраас НЗДТГ-тай нягт хамтран ажиллах болно” гэв.

Ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгийн эхний алхам бол ундны цэвэр ус юм. Барууны ихэнх орон цэвэр усны шугамаа зэс хоолойгоор шийдсэн байдаг. Манай хотын хувьд ундны цэвэр ус нь зэвтэй төмөр хоолойгоор урсдаг.

Монгол шиг байгалийн баялагтай орон өөрсдөө зэс хоолойг үйлдвэрлэж ундны цэвэр усны шугам аа зэс хоолойгоор сольж иргэд дээ цэвэр ус түгээх шаардлагатай.

Монгол улсын Ерөнхий Сайд та үүн дээр анхаарлаа хандуулж өгнө үү!!! Цэвэр усны шугамыг зэс хоолойгоор солино гэх тэр мөчид та олон Монгол иргэдийнхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.

Зэс бол алт, мөнгө, төмөр, висмут зэрэг эрдэс бодис агуулдаг ихээхэн онцгой чанартай метал ажээ. Тийм учраас эрүүл мэндэд сайн нөлөөтэй олон талын ач холбогдолтой юм байна.

Үүнд:

  • Бүйлс булчирхайн хавдрыг дардаг.
  • Саа өвчин, мэдрэл тасалдсаныг зэсээр жиндүүлж засдаг.
  • Зүрхний цус дутагдахад хүзүүгээ тойруулан зэс зоосоор жин тавьдаг.
  • Хамар дотор тал хавдах, хатах тохиолдолд зэс зоосон мөнгөөр нүдний булан, хамрын нахиуд жин тавьдаг
  • Дүлийрэхэд зэсээр чихээ бөглөдөг.
  • Яршихад зэс хавтангаар дарж боодог.
  • Сэлхрээг /хаван/ зэс дардаг.
  • Хөх няц болсон газрыг зэсээр даруулна.
  • Сормуусны хавдрыг мөн зэсээр дарна.
  • Судас хатуурах, шижин өвчинд зэс эм болдог. Нуруун тус газар юмуу зүүн эрүүн дор зэс зоосоор даруулдаг
  • Зүрхээр хатгаваас зэс зоосыг омрууны хонхорт байрлуулж гоюу наалтуураар нааж өгдөг байна.
  • Зэс ийм ид шидтэй юм шиг нөлөөлдөгийн учир нь хүний бие махбодод зэс тун бага тул милиграммын хэмжээний зэсийн нөлөө чухал.

Хүний бие махбодод агуулагддаг зэс нь:

Зүрхний ажиллагааг зохицуулж, Холестриний түвшинг хязгаарлаж, Чихэрлэг болон шээсний хүчлийн хэмжээг хянаж, Ясыг бэхжүүлэхэд туслаж, Хүний цусан дахь цагаан, улаан бөөмсийг боловсруулахад нөлөөлж, Хэрэх болон шархираа өвчин, зүрхний өвчин тусахаас сэрэмжлэхэд хэрэг болдог ажээ.

Иймэрхүү өвчнөөр сүүлийн үеийн “хотожсон” залуучууд нэлээн өвдөх болсон байна. Шинжлэх ухааны үндэстэй зэсний ач тус нь хүний бие махбодод ёстой л “сувилагчийн” үүрэг гүйцэтгэдгийг шинжилэх ухаан батлаад байна. Монголчууд зэс сав суулга, эд хэрэглэлтэй байсны гүн утга учрыг эргэцүүлэн бодож, бишрэл төрж билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *