У.Хүрэлсүх: Д.Энхбат та түргэн эдгээрэй.

2021 оны Ерөнхийлөгчийн coнгyyльд “Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат, эхнэр болон баг хамт олноороо коронавирусийн халдвар авч, өдгөө эхнэрийн хамт тусгаарлагдаад байгаа.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн coнгyyльд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх энэ тухай: “Ерөнхийлөгчийн coнгyyльд Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшин өрсөлдөж буй Д.Энхбат болон түүний гэргий Д.Оюунцэцэг нарын коронавирусийн тест эерэг гарсныг дуулаад сэтгэл зовж байна.

Түргэн эдгээрэй! Монголчууд бид дэлхийг нэрвэж буй аюулт вирусийг эв нэгдэлтэй, нэг нэгэндээ анхаарал халамжтай байж давна” гэв.

Ундармаагаас 345,5 тэрбум төгрөгөө төр авах хүртэл хүчээ нэгтгэе. Тэр мөнгийг ард түмэнд өг.

24 компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өгчихөөд дараа нь миний Нийгмийн даатгалын шимтгэл нэмнэ. Нэг гишүүний “идсэн” 240 тэрбум төгрөгийг нэг ажилтан сар бүр цалингаасаа 240 мянгыг суутгуулж төлөх нь ээ гээд ойлгочихож болно.

Энэ бол Монголын нийгмийн дундаж давхаргыг ycтгаж, ид хөдөлмөрлөх насныханыг гадаадад бooлын хөдөлмөр эрхлүүлэх маш xopтой бодлого.

Нийгмийн даатгалын хувь хэмжээ ажилтан 12,5 хувь, ажил олгогчийнх 13,5-15,5 хувь болон өсөх гэж байна.

Дунджаар 1 сая төгрөгийн цалинтай ажилтан дээр жишээ авья.
Сая төгрөгийн цалингаасаа ажилтан 125,000 төгрөг, ажил олгогч нь түүнд цалин өгснийхөө төлөө 150,000 төгрөг нийлээд 275,000 төгрөг нийгмийн даатгалын санд төлөх болж байна.

Энэ дээр хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал бас нэмэгднэ.

Санд төвлөрсөн мөнгөөр ирээдүйд үүсэх эрсдэл, тэтгэвэр авахад хэрэгтэй гэж бодоод төллөө гэж бодоход эргээд үр шимийг нь хүртэж чадахгүй байна.

Үүний оронд ажилтан сар бүр 125,000 төгрөгөө банкинд хадгалуулчихвал ганц жилийн дотор л 1,5 сая, 10 жилийн дотор дор хаяж 15 сая төгрөг хуримтлуулж чадна.

Ажил олгогч даатгалд төлөх 275,000 төгрөгөөрөө ажилтныхаа цалинг мэдээж нэмнэ. Xyлгайчид очих мөнгө хөдөлмөрлөсөн хүндээ очно.

Өнөөдөр Монгол улсын нийт даатгал төлөгчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөнд ямар ч БАТАЛГАА алга.
Улс төрчид энэ мөнгөөр “тоглодог”.

Банкинд хадгалуулж хүүг нь өсгөх нэрээр өөрсдийнхөө бизнесийг босгодог.

Хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал ” банк дампуурч Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум нийт 240 тэрбум төгрөг алга боллоо.

Энэ мөнгөө эргүүлж авахын оронд улс төрчид ажилчдын болон ажил олгогчдын нийгмийн даатгалын мөнгийг нэмэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх тухай ярьж байна. Төр өнөөдөр тэтгэврээ тавьж чадахгүй болчихоод байгаа бол эхлээд Б.Ундармаагаас 240 тэрбумыг ав!

Ард түмний татварын 240 тэрбумаар хувьдаа 24 компанитай болсон Б.Ундармаагаасаа эхлээд наад мөнгөө ав!!!

Надад цалин өгснийхөө төлөө ажил олгогчид ч татварын дapaмтад ормооргүй байна.

Би лав эcэpгүүцэж байна. Харин та? Хүчээ нэгтгэцгээе!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *