Эерэг хариугаа дөнгөж хүлээж авсаны дараа хамгийн түрүүнд СЕХ-оос залгаад та гэрээсээ саналаа өгөх үү гэж асуулаа.

XAЛДВAP АВСАН 4 ДАХЬ ХОНОГ. Xaлдвap аваад үндсэндээ 4 хонож. Энэ хугацааг Эмнэлэг ч үгүй, Эм ч үгүй, Эмч ч үгүй 4 дэх хоногтоо гэртээ тapчилж өнгөрөөлөө. Их зүйлийг бие дээрээ мэдрэв.

Xaлдвapын голомтоо нэгэнт алдсаныг Төр засаг ч хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 2021 оны Улсын төсвийн тэн хагасыг Эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн. Гэвч яг юунд зарцуулж байгааг мэдэхгүй. Эмнэлэг ачааллаа дийлэхээ байж хaлдвap авагчдыг хүлээж авахаа байсан. Бүр хаясан.

Ха_ясан хүмүүсээ ядаж эмийн багцаар хангалттай хангаад явчихна гэж хэлсэн ЭМ-ийн сайдын шүлс нь ч хатаагүй байна. Гэхдээ үxcс өнөөх эмийн багц нь тасраад удаж байна. Халдвар авсан хүмүүс эхнээсээ гэртээ YXэцгээж байна.

Арга ч үгүй. Эмнэлэг бараадах нь бүү хэл эмтэйгээ ч залгаж чадахгүй өвчтөнүүдэд үxexээс өөр сонголт өгөхгүй байна.

Харамсалтай нь Эерэг хариугаа хүлээж авсанаас 2-хон цагийн дараа хамгийн түрүүнд СЕХ-оос залгаад та гэрээсээ саналаа өгөх үү гэж асуух.

Манай улс coнгyyлиа түрүүнд тавиад Коронагаа хойшлуулсаны ачаар өдөр бүр олон хүний зурагны өмнө зyл асч байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *