Сар бүр үндсэн цалингийн 20%-тай тэнцэх нэмэгдэл олгох шийдвэр гарлаа.

Xөгжлийн бэpxшээлтэй xvнд сэpгээн зacax болон тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр зacaлч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.

Мөн: Нэгт: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан

Хоёрт: Ахмад настан, хөгжлийн бэpxшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.

Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Төрийн албан хаагчдын цалинг сүүлд дээрх өдөр нэмсэн. Ингэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн, албан тушаалын ангилал зэрэглэлийг ахиулах шийдвэр гаргалаа. Мөн соёл урлагийн салбарт ажиллаж буй хүмүүсийн цалингийн шатлалыг төрийн албаны цалинтай дүйцүүлэх шийдвэр гаргалаа.

Гэхдээ прокурор, хуулийн байгууллагын цалинг нэмэгдүүлэхгүй юм. Багш, эмч нар, түүнээс доогуурх цалинтай төрийн албан хаагчдын цалинг 2018.09.01-нээс 8 хувиар нэмэхээр боллоо.

Судалгаагаар сувилагч бага ангийн багш нарын ачаалал хамгийн их байгаа нь тогтоогдсон. Ингэснээр сувилагч нарын цалин 29-30 хувь, бага ангийн болоод цэцэрлэгийн багш нарынх 12.5 хувиар өсөхөөр болж байна.

Соёл урлагийн салбарын ажилтнуудын цалин 14-30 хувь нэмэгдэнэ. Мөн нойрсуулах сувилагч, эрчим эмчилгээний сувилагчдын цалин бусдаасаа нэг шатлалаар хаана гэдгийг хэлье” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *