Сүүлийн үеийн Монгол залуус улам эмэгтэйлэг болж байгааг эрдэмтэд санаа зовж байна.

Эрчүүд биднийг эрэгтэйлэг байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг тестостерон хэмээх бодис бидний гормонд агуулагдсаар ирж. Гэвч харамсалтай нь дээрх ассоциацийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай гаригийн 100 эрэгтэй тутмын хоёрынх нь тестостерон хэмээх бодис их хэмжээгээр буурч, дарангуйлагдсан бол үлдсэн 98-ийнх нь зохих хэмжээгээр багассан болохыг тогтоожээ.

Тэр ч бүү хэл жил ирэх тусам эрэгтэйчүүдийн биед агуулагдах ёстой тестостерон улам бүр багассаар байгаа гэнэ. Энэ нь ч манай Монгол эрчүүдэд ажиглагдаж эхэлжээ.

Тестостерон нь зөвхөн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн биед ч агуулагддаг бодис. Гэхдээ байгалиасаа эрчүүдийн биед илүү ихээр заяасан байдаг аж.

Эрчүүд жил ирэх тусам улам эмэгтэйлэг, нялцгай болж байгаагийн шалтгааныг бидний биед байх ёстой тестостерон хэмээх бодис багассантай шууд холбон ойлгож болно хэмээн судалгааг явуулсан эрдэмтэд баталж байна.

Хэдийгээр эрдэмтэд ямар учраас эрчүүдийн бие дэх уг чухал бодис багасах болсон шалтгааныг тогтоогоогүй байгаа ч ирээдүйд эрэгтэй хүн эмэгтэйчүүдтэй улам л адилхан зан араншинтай болж эхлэхэд гайхах зүйлгүй бололтой.

Тестостерон багассан үед дараах шинж тэмдэг илрэнэ.

Нэгт. Үс өнгөө алдаж, унах

Өнөөдөр манай гариг дээр үс уналтын өвчнөөр шаналж байгаа нэг биш, нэлээд олон сая тооны эрчүүд амьдарч байна. Үс унахаас гадна өнгөө алдаж, наснаасаа эрт бууралтаж эхлэх нь тестостерон багассаны шинж тэмдэг яах аргагүй мөн юм байна.

Хоёр. Биеийн овор хэмжээ багасах, яс жижгэрэх

Өндөр биерхүү мөртлөө биеийнх нь ихэнх хэсгийг яс биш, өөх, мах эзэлсэн залуус, хөвгүүд улам бүр олшрох болсон нь мөн л өнөөх гайтай хөөтэй тестостероний дутагдал гэж ойлгож болно. Учир нь тестостерон багассанаар ясны сийрэгжилт, яс жижгэрэх үзэгдэл явагдаж эхэлдэг байна.

Тиймээс залуу эрчүүдэд ясны сийрэгжилт ихээр тохиолдох болсон нь зөвхөн гаазтай ундаа, apxи, тaмxинаас болж байгаа хэрэг биш юм.

Гурав. Бэлгийн cyлрал, үprүйдэл

Бэлгийн cyлрал, үprүйдэл мөн л залуу эрчүүдэд ихээр тохиолдох болсон шалтгааныг бас л тестостероний багасалттай холбон тайлбарлах эмч нар олон болжээ. Тестостерон багассанаар үpийн шингэн дэх эсийн хэмжээ багасдаг болохыг эрдэмтэд аль хэдийнэ судалж тогтоожээ. Ингэж үpийн шингэний эсийн хэмжээ багасах нь үpгүйдлийн нэг гол шалтгаан болдог аж.

Дөрөв. Нойргүйдэл, шөнө хүндрэлтэй унтах

Унтаж амрахдаа ийш тийшээ харж эв хавгүй хэвтэх буюу, шөнө олон сэрж, хоёр тийшээ хөрвөөдөг хөвгүүд, залуус одоо цагт олон болсон нь мөн л уг бодистой шууд холбогдоно.

Цаашилбал нойргүйдэл, мэдрэлийн ядаргаанд ч тестостерон нөлөөлөх болжээ.

Тав. Булчингийн хөгжил сул дорой болох

Эрт цагийн эрчүүд булчинлаг хүчирхэг биетэй байсан бол өнөө цагийнхан улам л өндөр, гуалиг болоод байгаа шалтгааныг Америкийн Урологийн ассоциацийн эрдэмтэд тестостероний багасалттай холбон тайлбарлаж байна.

Учир нь энэ бодис бидний биед хэдий чинээ их агуулагдана эрчүүд бид төдий чинээ булчинлаг, хүдэр чийрэг харагдах ёстой аж.

Зургаа. Таргалалт, өөхлөлт

Орчин цагийн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн гол асуудал болсон таргалалт, өөхлөлт нь бас л тестостерон бидний биед дутагдсаных гэж ойлгож болох нь. Учир нь уг бодис идсэн уусныг шингээхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэнэ.

Хуучны баатар эрс хэчнээн идэж уугаад бүдүүн гүзээгүй байсны шалтгаан нь хөдөлгөөнөөс гадна тестостероныг ихээр агуулдаг байсантай холбоотой байх нь.

Хэрэв та ажиглаж байгаа бол дээрх шинж тэмдэг Монгол эрчүүд бүхэнд байдаг шахуу өөрчлөлтүүд байгаа юм. Сүүлийн үеийн залуус гэлтгүй ахимаг насны эрчүүд ч мөн адил эмэгтэйлэг болсоор байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *