1952 оны одон ба 2021 оны одон. Бидний хөгжил хаана явна вэ?

Эхний зурагт харуулсан “Алдарт эх 2” миний ээжийн 1952 онд авсан одон. Монгол дээл өмсөж, үсээ ганц сүлжин, дал мөрөө давуулан унжуулжээ. Хүүхдээ тэврэн, хайрын нүдээр ширтэж байгаа нь харагдана.

Өмссөн дээлний энгэр, шилбэ товч, “Алдарт эх” гэсэн бичиг, 2-ын тоо, хээ, угалз гээд бүгд маш үзэсгэлэнтэй, үнэлэмжтэй, үнэтэй харагдаж байна. 70 жилийн өмнөх одон шүү дээ. Энэ одонг хархаар ээж минь л харагддаг.

Дараагийн зурагт хэдхэн хоногийн өмнө /2021 он/ миний дүүгийн авсан “Алдарт эх 2” одон. Та энэ одонгоос дээр миний өгүүлсэн зүйлсийг олж харж байна уу???

Энэ хэдэн зуун, мянган жилийн өмнөх хадан дээр зурсан “сүг” зураг уу? Бид чинь өнөөдөр ямар зуунд, ямар хөгжилд хүрсэн онд амьдарч байгаа билээ!!!

Ийм “Одон” захиалж эхчүүдийг “дopoмжлон” , Монгол Улсын ерөнхийлөгчөөр гардуулуулж байгаа төрийн албан хаагч Та ажилдаа ямар сэтгэлээр хандана бэ!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *