У.Хүрэлсүх: PUBG тоглоомыг xaax биш хүүхдийн хүсэл сонирхолынх нь дагуу хөгжүүлэх ёстой.

МУ-ын Ерөнхий сайд асан, одоо Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгчийн coнгyyльд өрсөлдөж буй У.Хүрэлсүх өөрийн инстаграм хаягаар ийнхүү хэлжээ.

Миний зээ хүү PUBG тоглодог. Хүүхэд залуусын хүсэл сонирхолыг дэмжиж хөгжүүлэх ёстой болохоос xaaж бoocoн бүдүүлэг шийдвэр гаргаж болохгүй. Саяхан манай залуучуудын ZEUS баг PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн.

Цаашид манай залуучууд е-сдортоор амжилт гаргахад миний зүгээс дэмжих болно хэмээн нийтлэжээ. Ингэж хэлэхийн өмнөхөн доорх мэдээлэл олон нийтийг хүчийг авч байсан юм.

Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG mobile, Mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ.

PUBG, DOTA-2, CSGO цахим тоглоомыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хаалгах хүсэлт тавьж буйн шалтгаан юу вэ?

-Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээгээр Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар 2620 хүүхэд гэмт xэpэг үйлдэж, 4467 хүүхэд гэмт xэpэгт өртөж xoxирчээ. Энэ нь жилд дунджаар 1100 орчим хүүхэд гэмт xэpэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт ха_лдлагад өртөж, амь нac эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө xoxирч байгааг харуулж байна.

Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт xэpгийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хул_гайлах, дээр_эмдэх, зал_илан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эcpэг гэмт xэpэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *