Тэд өөрсдөө юу нь мэдэгдэхгүй сүлжээний бүтээгдэхүүн сурталчилдаг. Өөрсдийг нь харин шалгах хэрэгтэй.

ШӨХТГ-т хийх ажлыг нь хэлээд өгье. Ану, Солонгон ааш гэх мэт хүүхнүүдийн өөрсдөө лайв хийж рекламддаг бараа бүтээгдэхүүн нь баталгаатай эсэхийг шалгаад олж буй орлогоосоо татвар өгч байна уу? үгүй юу? гэдгийг хянах нь л та нарын ажил болохоос биш хамт далжиганаж ТҮЦ дээpэлxэx нь жижиглэн худалдаа эрхлэгчдийг дapaмтлах биш шүү!

Тэр томоохон сүлжээнүүддээ очиж дapaмтал. Бас замбараагүй онлайн, лайв хийж буй худалдаачидтай чанарын хариуцлага ярь! Энэ чинь жинхэнэ ажил шүү. ЭХ СУРВАЛЖ: Б.Жаргалсайхан.

ШӨХТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦСАН ТАЛААР Ч.УРАНХОЛБОО:

Хүүхэд эрхэм хэрэглэгч сэдвийн хүрээнд ажлын төлөвлөгөөг гаргаж өнөөдөр нэг өдөр нийслэлийн алслагдсан дүүргүүдээр явж, нөхцөл байдалтай танилцах хүсэлтэй байна. Миний хувьд хэрэглэгч, таван хүүхдийн ээж, нийгэмд идэвхтэй байхыг зорьдог иргэн хүний хувьд энэхүү саналыг талархан хүлээн авсан.

Хэрэглэгчийн асуудлыг хэрэглэгч өөрөө шийдвэрлэдэг байх ёстой. Хүүхэд ямар орчин нөхцөлд амьдарч байгаатай танилцах, хүнс болоод бусад хэрэглэж буй бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй байх нь зүйтэй.

Хэрэглэгч гэдэг бол хаан. ШӨХТГ-аас хэрэглэгчдийг хүндэтгэн ажиллаж, иргэд өөрсдөө тулгамдсан асуудалд хяналт тавих боломжоор хангаж өгч байгаа нь сайшаалтай. Иргэн хүний хувьд дүгнэхэд энэ бол сайн жишиг.

Хүмүүс хэрэглэгчдийн эрх ашгаа хамгаалах ёстой. Төрийн байгууллагын өрөө бүрт ШӨХТГ-тай адил камер, хяналтын систем байхыг хүсч байна. Даргаар ажиллах үүргийг нэг өдөр гүйцэтгэж байгаа ч нийт хэрэглэгчид хамтран ажиллах боломжоор хангаж өгч байна гэж хэлж болно. Тэрбээр цагаан самар, алибаба ТҮЦэнд зарж байсан но_цтой зө_рчил илрүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *