Х.БАТТУЛГА: Ерөнхийлөгчийн coнгyyль хууль бyc болох нь, тиймээс coнгyyлийг хойшлуулна.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан /2021.05.17/ болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн coнгyyль хууль бyc болох нь . Түүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг өөрчлөн дахин тамга хийх эрх олгосон нь xyyль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргавал coнгyyль хойшлох болно” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн coнгyyлийн тухай хуулийн хоёр заалтад бүхэлд нь xopиг тавиад байгаа.

Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд тухайн заалтыг түдгэлзүүлдэг хуультай. Гэвч УИХ энэхүү хор_игийг хэлэлцэн, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн.

Өөрөөр хэлбэл түдгэлзсэн хуулийн заалтыг баримтлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн гэсэн үг. Нөгөө талаар МУ-ын Ерөнхийлөгчийн coнгyyлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон 5 дугаар зүйлийн 5.4 дээх заалтуудыг Цэц, Үндсэн хууль зөр_чсөн гэсэн дүгнэлт гаргасантай холбогдуулан УИХ хүлээн авч уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг заалтуудыг бүрхэгдүүлж, өмнө тодорхой заасан асуудлуудыг хуулийн заалтаас авсан нь төөрөгдөл бий болгож байна гэж үзлээ.

Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн coнгyyль хууль бус coнгyyль болох нь гэж дүгнэлээ. Түүнээс гадна УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг өөрчлөн дахин тамга хийх эрх олгосон нь хууль зө_рчсөн гэдэг дүгнэлт гаргавалcoнгyyль хойшлох нөхцөл бүрдэж болох асуудлыг ч хөндлөө.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуульчийн мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг өмнөх хуулиас илүү нарийвчлан зохицуулахыг зорьжээ.

Хуульчийн шалгалт өгөх хүсэлтэй иргэнийг шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг иргэн эс зөвшөөрсөн тохиолдолд шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны ерөнхийлөгчид гомдол гаргана. Хуульчдын холбооны ерөнхийлөгч гомдлыг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан.

Энэ нь ганц хүний үзэмжээр асуудал шийдэгдэх учир дутагдалтай. Тиймээс ганц хүн биш багаараа шийдвэрлэдэг байх нь зөв гэж Бүлгийн гишүүд үзлээ.

Мөн хуульчийн шалгалтын даалгавар хэсэгт даалгаврыг хэрхэн нууцлах, шалгуулагчийн нэрийг кодлох зохицуулалт байгаа ч бодлогын шалгалтыг хэрхэн дүгнэх зохицуулалт орхигдуулсан. Энэ нь тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй талаар гишүүд санал хэлэв. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг АН-ын бүлэг дэмжлээ.

Түүнчлэн бүлэг Үндсэн хуулийн Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтэд Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөө, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг зарчмыг зө_рчсөн байна гэж үзжээ.

ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-нд ирүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн дүгнэлтийг хэлэлцээд энэхүү дүгнэлтэд орсон тоонууд хэт ерөнхий эдийн засгийн хөгжлийн зүг чиг заагч байж чадахгүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байв.

Тиймээс илүү нарийвчлан судлаж дүгнэлт гаргахаар шийдвэрлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *