Сүхбаатарт аймагт орсон бороог нэр дэвшигч МАН-ын явуулга гэж харж, хардаж байна.

Өмнөх 2017 оныхтой харьцуулах юм бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа элдэв хар пргүй, гүт_гэлэггүй, бичлэггүй их аятайхан өрнөж байна. Зарим нэг нэр дэвшигчид байгальд дэлхийд “гомдсон”-ыг эс тооцвол шүү дээ.

Зөв хүн электрот эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын Сүхбаатар аймгийн иргэдтэй хийх уулзалт борооноос болж хойшлогджээ. Харин нэр дэвшигч Д.Энхбат бороо оруулсанд тус аймгийн Ус цаг уурын газрынхныг буруутгасан байна.

Тэрээр нүүр номдоо “Сүхбаатар аймгийн уулзалт хойшлогдлоо. Иргэд сонгогчидтой уулзахын өмнөх өдөр Аймгийн Ус цаг уурын газраас цаг агаарт зориудаар нөлөөлөн, бороо оруулсан тул Баруун-Уртад буух боломжгүй болж товлосон уулзалт хойшлогдлоо” гэсэн байна.

Энэ жил цастай, бороотой хүйтэн зун болж буй. Зургадугаар сар гарсан хэдий ч Монгол орон даяар хүйтэн, зун “ирээгүй” байгаа юм. Зарим нутгаар шөнөдөө цочир хүйтэрч уулархаг газраар бороо орохыг ч сануулсаар байгаа.

Гэсэн хэдий ч ус цаг уурынхны сануулга, анхааруулгыг сонсоогүй зав муутай явсан уу ямар байсан Сүхбаатарт аймагт орсон бороог нэр дэвшигч МАН-ын явуулга гэж харж, хардаж байгааг бололтой, түүний бичсэн жиргээг уншихад шүү дээ. Бороог хүртэл улстөржүүлдэг нь Монголын л coнгyyль юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *