БНХАУ-ын иргэд Монгол улсад 30 хоног визгүй зорчихоор боллоо. Тэгвэл энэ үнэн үү?

БНХАУ-ын иргэд манай улсад визгүй зорчихоор болсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, нилээн шүүмжлэл өрнөсөн. Ийм шийдвэр гаргасан эсэхийг бид тодрууллаа.

Ийм шийдвэрийг гараагүй гэдгийг албан ёсны эх сурвалж мэдээлж байна. Гадаад харилцааны яамнаас “БНХАУ-ын иргэд манай улсад энэ оны 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн визгүй зорчихоор боллоо гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа нь ор үндэсгүй худал мэдээлэл юм. Энэхүү асуудал засгийн газар болон УИХ-ын түвшинд яригдаагүй цаашид ч визтэй байх журам хэвээр үйлчилнэ” гэлээ.

Мөн 2018 онд энэхүү ташаа мэдээлэл цацсан анхны хүн нь Их аварга Д.Дагвадорж аж. Тэрээр өөрийн нүүр номоороо дамжуулан “Хятад иргэд манай улсад визгүй зорчихоор болсон байна. Надад сая нэг хятад хүн хэллээ” хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг хандуулахад хүргэсэн юм.

Харин Их аварга Д.Дагвадорж өнөөдөр “Гадаад харилцааны сайд мэдэгдэл хийлээ. Би постоо устгалаа. Цаашид юу өрнөөд явахыг цаг хугацаа харуулах байх. Ямхын ухаанд хэзээ ч бүсээ сулруулж болохгүй бол уу” гэж нүүр номондоо бичсэн байв.

Иймэрхүү сенсаци байнга гарж байгаа тул иргэд минь хэрсүү байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *