У.Хүрэлсүхийг дэмжиж буй олны танил эрхмүүд. Тэгвэл тэдний сонголтод юу нөлөөлөв?

МУ-ын Ерөнхийлөгчийн coнгyyльд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж буй олон хүн байгаагийн дундаас олны танил хүүмүүс ч бий. Тэгвэл олны танил дотроо ч мөн ангилагддаг болсон.

О.Дөлгөөн: Жишээ нь Монголд хамгийн олон мянган дагагчтай мөн бусдаасаа олон дэмжигчтэй маш их хүний хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн уран бүтээлч бол О.Дөлгөөн.

Жүжигчин бүсгүй сошиал ертөнцөд идэвхитэй ч улс төрийн талаар төдийлөн дуугардаггүй эмэгтэй билээ.

Тэгвэл саяхан олон мянган дагагчтай фэйсбүүк хуудасныхаа нүүр зургийг У.Хүрэлсүхийн зургаар сольж дэмжинэ гэдгээ илэрхийлээд амжсан. Тиймдээ ч багагүй шүүмжийг олон нийтээс амссан.

Б.Баттөр: Олон охидын зүрхийг зүсэгч мөрөөдлийнх нь залуу, бүгдийг чадагч авьяастай хөдөлмөрч залуу бол Ангууч буюу Баттөр.

Түүнд бараг чаддагүй зүйл гэж үгүй. Ододтой бүжиглэе шоунд орсноороо бүх насныхны хайр хүндэтгэлийг хүлээсэн түүнийгээ дагаж дэмжигчид нь ч нэмэгдсэн юм. Түүнийг харах гэж долоо хоног бүрийн Ням гарагийг хүлээдэг болсон дэмжигчид зөндөө их бий.

Тйимдээ ч Монголын залуусын нүүр царай үлгэр жишээ болсон залуу юм. Мөн л Инстаграмд олон мянган дагагчтай тэрээр У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Vandebo хамтлаг: Маш олон мянган хүүхэд залуусын шүтэн бишрэх шалтгаан болж дуу хоолойгоороо гарч ирсэн залуус бол Vandebo хамтлаг. Тэд ч мөн У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа бөгөөд 3-р тун хэмээх дуу хүртэл зориулж гаргажээ.

Хөтлөгч Мандуул: Хөтлөгчид дундаасаа мөн л олон фэнтэй нэр хүнд сайтай залуу бол Монгол ТВ-ын хөтлөгч Мандуул юм. Тэрбээр саяхан подкастаараа дамжуулан У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Түүний энэ удаагийн подкастын шинэ дугаарт нь Ангууч оролцсон бөгөөд тэд хамтдаа дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Эдгээр залуус нь У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа сошиал ертөнцөд ийнхүү илэрхийлсэн билээ. Мэдээж сонгох сонгогдох нь хувь хүний эрх. Тиймээс тэдний сонголтыг хүндэтгэх нь зөв юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *