У.Хүрэлсүхийн зургаар прогоо сольсон О.Дөлгөөн 50 мянган дагагчаа хормын төдийд алджээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн coнгyyль болоход цөөхөн хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд гурван нэр дэвшигчид coнгyyлийн сурталчилгаандаа олны танил, сошиал инфлюнсер гэх хүмүүст их хэмжээний мөнгө амлаж тэднээр дамжуулан сонгогчдын сонголтонд нөлөөлөхийг оролдож буй юм.

Үүний нэг жишээ нь дөнгөж саяхан жүжигчин О.Дөлгөөн фэйсбүүкийн нүүр зургийг У.Хүрэлсүхийн зургаар сольсон явдал юм. Түүний энэ үйлдэл олон мянган иргэдийн бyxимдлыг хүргэж “Үзэл бодлоо худалдсан” хэмээн дaйpч дaвшлyyлахад хүргэсэн аж.

О.Дөлгөөний фэйсбүүк хуудсыг 300,000 орчим хүн дагадаг бол энэ үйлдлээсээ болж 50,000 дагагчаа aлджээ.

О.Дөлгөөн: “Төрийнх нь хүмүүс хэдэн тийшээ харж талцаж суугаад хэн хэнийхээ ажлыг гацаадаг биш бүгд нэг талдаа гараад эхэлсэн ажлаа буух эзэнтэй буцах хаягтай дуусгахыг нь хармаар байна. Бүх зүйл хоёр талтай тул та нар минь сайн бодож судалж байгаад сонголтоо хийгээрэй.

Би л хувьдаа тогтвортой засаглалыг хүсэж байна” хэмээгээд У.Хүрэлсүхийн зургаар профайлаа сольсных нь дараа хэдэн мянган комментоор түүнийг “Hүдэж” эхэлхэд эрхэм жүжигчин маань эpгүүлэн өөрийнхөө зургаар профайлаа сольсон байна.

О.Дөлгөөн нь 1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. Гурван хүүхэдтэй айлын дундах нь юм. Жүжигчин болох нь түүний багын мөрөөдөл.

Эх сурвалж: ӨНЦӨГ.КОМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *