Аса аварга Ерөнхий сайдаас хүүхдийн баярын бэлэг авчээ.

Монгол түмний бахархал болсон Аса аварга маань МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс бэлэг авчээ.

Тэрээр өөрийн цахим хуудас дээр, Ерөнхий сайд Оюун-Эрдэнээс бэлэг авлаашт. Бид хоёр чачуу юм аа. 80 оны төмөр бичтэгнүүд. Их амжилтыг хүсэн ерөөе хэмээн нийтлэжээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргийгээ танилцуулж, цахим орчинд шуугиан тарилаа.

Их аваргын шинэ гэргийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд тэд харилцаагаа 2018 оны үндэсний их баяр наадмаар ил болгож байжээ. М.Отгонцэцэг өнгөрсөн хавар нярайлсан хэмээн эх сурвалж мэдээлэв.

Д.Дагвадорж ёкозүна болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авч байв.

Асашёорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн, 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашё) түрүүлсэн анхны сүмоч болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *