БНӨСУ тус бүс нутагт байгаа олон иргэд Монгол Улсын Зэвсэгт Хүчинт талархаж байна.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг 5-р сарын 28-29-ний өдрүүдэд тэмдэглэж байна. Өнөөг хүртэл дэлхийн зөрчил мөр_гөлдөөнтэй бүс нутгуудад Монгол улс нийтдээ 18,000 гаруй энхийг сахиулагчдыг илгээсэн.

Монгол дахь НҮБ-ын нэрийн өмнөөс нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, энхийг дэмжих зорилгоор дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж буй Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад гүн талархал илэрхийлж, тэдний даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна.

“2014 онд Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь цэргийн хээрийн эмнэлэгт монгол эмч, сувилагчдын хамтаар НҮБ-ын ажилтнууд болон энгийн иргэд гээд нийт 6000 гаруй хүмүүст эмнэлгийн тусламж хүргэж ажилласандаа бахархалтай байна” гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 2 шатлалын эмнэлэгт жагсаал анги тоо бүртгэгчээр ажилласан Ахлагч Б. Дуламсүрэн өгүүллээ.

Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нийт 732 монгол эмэгтэй алба хаагчдын нэг юм. Өнөөг хүртэл дэлхийн зөрчил мөр_гөлдөөнтэй бүс нутгуудад Монгол улс нийтдээ 18,000 гаруй энхийг сахиулагчдыг илгээсэн.

Одоогийн байдлаар Монгол Улсаас Абиеэ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бүгд Найрамдах Өмнөд Судан, Баруун Сахар, Йеменд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

“БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм,” гэж НҮБ-ын Энхийн ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан-Пьер Лакруа баярын илгээлтдээ онцолжээ.

Эдүгээ, НҮБ-ын Энхийг сахиулах 12 ажиллагаанд 89,000 гаруй иргэний, цэрэг, цагдаагийн алба хаагч оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *