Гадаадад байгаа иргэд саналаа өгч байна. Хэн ялсан гэж бодож байна?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны coнгyyлиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэллээ.

Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст эхэлсэн.

Энэ удаагийн coнгyyльд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг/УБ-ын цаг/-ийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна.

Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 Салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна.Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх болно.

Эх сурвалж: Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *