Ирэх сарын дунд үеэс бид хэвийн амьдралдаа орж эхлэх нь байна.

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг коронавирусний тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нac бapaх тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Вакцинжуулалтын яв” 5-р сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Харин нийслэлийн хэмжээнд

99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол, 74.4 хувь хоёрдугаар тунд хамрагджээ.

Ирэх зургаадугаар сарын дунд үеэс нийт хүн амын дунд вакцины 2 дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихсэх учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нac бapaлт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрдэмтдийн баг хэлж байна.

Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн халдварт өртсөн шалтгааныг тодруулахаар эрдэмтдийн баг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Архаг хууч өвчтэй иргэд коронавирусний халдварт илүү өртөмтгий байгаа аж. Халдвараар нac бapaлт тохиолдлуудын дийлэнх хувийг ч мөн суурь өвчтэй иргэд буюу хорт хавдар, бөөрний архаг дутагдал, сүрьеэ, уушигны хүнд өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Хорт хавдрын эцсийн шатанд орсон иргэдээс гадна суурь өвчтэй гэдгээ мэдэхгүй байсны улмаас коронавирусний халдварыг хүндрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг хожуу авч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Шадар сайдын зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ялангуяа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *