70-аад онд болсон явдал гэдэг. Нэгэн анчин хөгшин хамгийн данагар, хамгийн том тэхнүүдийг нь агнаж, бөөн дуулиан тарьж.

Дархан цаазтай газрын янгирын сүргүүд төл цөөтэй, өсөлт муутай болчихож. Эрдэмтэд учрыг нь олдоггүй гэнэ. Гэтэл нэгэн анчин хөгшин хамгийн данагар, хамгийн том тэхнүүдийг нь агнаж, бөөн дуулиан тарьж.

Хулгайн ан хийлээ гээд хашир анчинд ял өгч, шopoнд xopьж. Гэтэл дараа жил нь янгирын сүргүүд маш олон төлтэй болчихсон гэдэг. Учир юу гэвээс хэдэн хөгшин тэх өөрсдөө чадахгүй ч, залуу тэхнүүдээ айлгаж хөөчихөөд сүргээ хураагаад байж.

Хээлтэх чадваргүй хөгшин тэхэнд хураагдсан сүрэг төлгүй, өсөлтгүй байсныг хашир анчин ажиж мэдээд тэсгэлгүй хэдэн хөгшин данагарыг нь түүж агнасан хэрэг байв.

Монголын улстөрд яг л ийм байдал буй болчихоод байна. Үеэ өнгөрөөж үйлдвэр нь хаагдсан хэдхэн шуналтай хөгийн тэх coнгyyль болгонд л гарч байдаг.

Үр дүнд нь улс орны хөгжил дэвшил ярих юм биш, харин ч бүр оршин тогтнох, аварч хамгаалах тухай ярих дээрээ тулжээ.

Улстөрд ТҮҮВЭР агналт хэрэгтэй байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *