“КОВИД-19”-ийн халдвар манай улсад шинээр мутацлагдаж, Монгол мутац үүсчээ.

Коронавирус Монголд нутагшиж шинээр генийн мутаци үүсч, Монголжсон хувилбар гарсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллэв. Одоогоор уг мэдээллийг нууцалж байж болзошгүй юм байна.

Дэлхийн хэмжээнд нийт 10 орчим хувилбар тархаад буй. Эдгээр хувилбарууд нь вирусын тархалтыг нэмэгдүүлж, эмнэлзүйн хүндрэл үүсгэх, дархлааны хариу урвалыг бууруулдаг хэмээн эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн гурван эрдэмтэд Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж манай улсад тархаад буй хувилбарыг судлаж тодорхойлсон юм. Монголд анх бүртгэгдэж тарж эхэлсэн хувилбар нь Хятадын Ухань хотоос гарсан хувилбартай төстөй байсан юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам мутацид орж В.1.1.46 гэх хувилбар болон өргөн тархаад байгаа юм. ХӨСҮТ-ийн вирус суллалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа энэхүү хэлбэр нь тархалтыг ихэсгэж, эмнэлзүйг хүндрүүлдэг байж болзошгүйг хэлсэн юм.

Уг мутаци нь вакцинд ямар нөлөөтэйг одоогоор мэдэхгүй байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

Монгол улсад “КОВИД-19”-ийн батлагдсан 55,067 тохиолдол байгаа билээ.

Эх сурвалж: ЗАРИГ.МН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *