ЗАЛРУУЛГА: С.Амарсайхны эсрэг гүтгэлгийн шинжтэй нэг ч үг, үсэг, өгүүлбэр байхгүй болно. Мөн олон нийтэд буруу ойлголт түгээсэнд хүлцэл өчье.

ЦЭГЦ НЕВС сайт нь МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан говийн аймгуудад албан томилолтоор ажиллахдаа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутгаар орж, отроор яваа малчдын төлөөллүүдтэй уулзаж хүнс болон өвс тэжээлийн тусламжийг шийдэж, байгалийн гамшигт орон гэрээ алдсан малчдад гэр олгосон тухай өмнө та бүхэнд мэдээллэсэн билээ.

Шадар сайд тухайн үеэр цөлжилтийг багасгах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр хаана хаанаа анхаарч ажиллахгүй бол байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурга цаашид ч их хэмжээний хохирол учруулах тухай ярьсан юм.

Үүний дээр ЦЭГЦ НЕВС сайтын нийтлэгч нь өөрийн зүгээс цөлжилт нь бэлчээрийн даац хэтэрсэн их малаас үүсэж байна хэмээн хэлсэн. Үүнийг шийдэхийн тулд бэлчээрийн даацаас хэтэрсэн их малаа эдийн засгийн эргэлтэд оруулж малчидаа орлоготой болгох мөн малын бэлчээрийг төлбөртэй болгосноор Монгол малын тоо ч яг таг гарна гэдгийг хэлсэн юм. Түүнээс Шадар сайд С.Амарсайханыг дээрх үгийг хэлсэн гэдэг нэг ч үг, үсэг, өгүүлбэр, цэг, таслал байхгүй билээ.

Дээрх мэдээллийг Шадар сайдын мэдээллийг албанаас худал мэдээлэл хэмээн зориуд мушгин гуйвуулж, эзэнгүй хуурамч цахим хаягнаас гүтгэлэг, худал мэдээллийг явууллаа гэсэн юм.

Бид МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхныг ямар нэгэн байдлаар харлуулах оролдлого, гүтгэлэг хийгээгүй бөгөөд нийтлэгч нь өөрийн мэдээллээс дээрх гарчигийг өгсөн ба олон нийтэд болон Шадар сайд С.Амарсайханд хүндрэл учруулж, буруу ойлголт үүсгэсэн дээ хүлцэл өчиж байна. Биднийг уучлаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *