Ердөө 14-хөн хоногийн дотор батганаас бүрэн салмаар байна уу? Ямар ч асуудалгүй.

Арван жилийн сурагч байхдаа та энэ батгыг арилгаад өгөөч гэж бурханаас гуйж байсан байж магадгүй. Өсвөр насанд зовоодог байсан өөдгүй батга том болсон хойно ч гэсэн зүгээр байлгахгүй байна уу? Гэрийн нөхцөлд энгийн аргаар батгатай тэмцэж болох талаарх арьс судлалын эмч нарын өгсөн зөвлөгөөг танд хүргэе.

Батга яагаад гардаг вэ? Хүний арьсны чийгшил 50 хувь тос 50 хувь ус байдаг. Арьс чийгээ алдаж арьсан дахь ус багасах үед тос нь чийгшэлээ нөхөх гэж арьс тослогтдог. Ингээд тос, усны тэнцвэр алдагдсанаас үүдэн батга гардаг.

Батгагүй болох ч их амархан. Нүүрээ өдөрт өглөө оройд л угаах хэрэгтэй. Мөн дотроосоо С витамин уух хэрэгтэй, батгаа хэзээ ч битгий шах, өөрийн арьсанд тохирсон чийгшүүлэгч тос түрх, хуурай арьстай бол усан суурьтай тос хамгийн сайн, бас нүүрээ угаахдаа чанга дарж үрж болохгүй хөнгөхөн хүрэх төдийд угаагаарай.

Мөн батгатай тэмцэхэд тань туслах хэд хэдэн аргыг хуваалцъя.

Аспирин: Үрчлээ арилгах гоо сайхны бүтээгдэхүүн шиг аспириний найрлагад салицилийн хүчил орсон байдаг. New York-ийн арьс судлалын эмч, “Арьсны Дүрэм” номын зохиогч Дебра Желман зөвлөхдөө: Аспиринийг нунтаглаад устай хольж батга гарсан газраа 10 минут тавиад бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй хэмээжээ.

Мөс: Энэ бол хамгийн боломжтой түгээмэл арга. Мөс нь арьс үрчлээтэхийг багасгахаар барахгүй батганы идэвхижилтийг бууруулдаг гэж Желман эмч хэлжээ. Мөсөө цэвэр алчуураар ороон батган дээрээ нэг минут тавих хэрэгтэй. Мөс гэхдээ арьсыг хуурайшуулдаг гэдгийг бүү мартаарай.

Нимбэгний шүүс: Нимбэгний шүүсийг шахаж нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн батгатай хэсгийг арчиж хонуулах хэрэгтэй.

Нимбэгний шүүс: Нимбэгний шүүсийг шахаж нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн батгатай хэсгийг арчиж хонуулах хэрэгтэй. С витамин үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлнэ шүү дээ.

Сармис: Сармисны үнэр жаахан эвгүй л дээ. Гэхдээ та батганд илүү дургүй бол сармисыг хэрэглэх хэрэгтэй. Сармис нь халдвар, бактерийн эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Сармисыг нухаж батганы толбон дээр түрхээд 5 минутын дараа угаана. Сармисны ач холбогдлын талаарх

Өндөгний цагаан: “Өндөгний цагаан бол урт настай гоо сайхны нууц” гэж Др.Крант хэлжээ. Өндөгний цагаанд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангаруулж, тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхийг цэвэрлэн, үрэвслийг багасгадаг ид шидтэй. Өндөгний цагааныг ялган авч нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаах хэрэгтэй.

Зөгийн бал: Батган дээрээ дусал зөгийн бал түрхээд /нүүрэндээ маск тавьсан ч болно/ 5 минут болоод бүлээн усаар угааж арилгана. Анхааруулахад цэвэр зөгийн бал сонгох хэрэгтэй.

Исгэгч: Энэ нунтаг цагаан бол гоо сайханд маш их хэрэглэгддэг. Үрчлээний эсрэг, нүүр цэвэрлэх, батганы эсрэг гээд л явж өгнө шүү дээ. 3 халбага содыг 1 халбага устай хольж зуураад нүүрэндээ жигд түрхэн 5 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Исгэгч нь арьсыг хуурайшуулж тослогийг багасгадаг тул хуурай арьстай хүнд тохиромжгүй байдаг.

Түүхий төмс: Төмс нь үрэвслийн эсрэг маш сайн тул зуун зууны турш яр, шарханд хэрэглэсээр иржээ. Түүхий төмсийг нухаж нүүрэндээ түрхэж 2 минутын турш иллэг хийсний дараа угаах хэрэгтэй.

Өргөст хэмх: Та өргөст хэмхийг нүдний хаван хурдан буулгадаг гэж сонсож л байсан байх. Тэр мөн чийгшүүлэхээс гадна батганы эсрэг маш сайн тэмцдэг шидэт ногоо юм. Хүйтэн өргөст хэмхийг нимгэн хэрчээд нүүрэн дээрээ тавин хэдэн минут хэвтэх хэрэгтэй. Яг л кинон дээр гардаг шиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *