Вакцин тариулсан хүмүүс амны хаалтгүй явахыг зөвшөөрөв.

БНСУ-ын эрх баригчид вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүн бүр 7-р сараас амны хаалтгүй гадуур явж болно хэмээн энэ долоо хоногт мэдэгдлээ. Тус улс одоогийн байдлаар 52 сая хүн амынхаа 7.7 хувийг вакцинжуулсан байна.

Дээрх шийдвэр нь есдүгээр сар гэхэд нийт хүн амынхаа дор хаяж 70 хувийг вакцинжуулсан байхын тулд хүмүүсийг идэвхжүүлэх нэг арга нь аж.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Бү Кюмийн хэлснээр, вакцины эхний, эсвэл хоёр дахь тунгаа тариулсан хүмүүс зургадугаар сараас эхлэн олноороо цугларч болно.

Мөн тэрбээр БНСУ-ын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж амжвал 10-р сараас бүх хөл хорио, хязгаарлалтыг цуцална гэж мэдэгдсэн байна.

Тус улс энэ долоо хоногт 65-74 насны иргэдээ 12 мянга гаруй цэгт хүлээн авч, вакцин тарьж эхлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд Квон Дог Чолийн мэдээлснээр, 60-74 насны иргэдийн 60 гаруй хувь нь вакцин тариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин Монгол улсын хувьд өдөрт дунджаар 55 мянган хүн вакинжуулалтад хамрагдаж байна. Улсын хэмжээнд нэгдүгээр тундаа 1,843,634 хүн, хоёрдугаар тундаа 944,249 хүн хамрагдаад байна. Нийслэлийн иргэдийн 99.1 хувь нь эхний тунгаа хийлгэсэн.

Бид ч маскаа тайлах цаг ойртсоор байна. Вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *