МУ-ын Зэвсэгт хүчин: Төр боломж олговол бид Дарханы замыг богино хугацаанд барьж чадна.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА.

2021 оны 5-р сарын 22-23-ны өдрүүдэд МУ-ын Ерөнхийлөгч Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил 100% бүрэн дуусаж, 2021 оны зургадугаар ард улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар бүтээн байгуулсан уг төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны 8-р сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.

Мөн Монгол улсын Зэвсэгт Хүчин төр боломж олговол Дарханы замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд барьж чадна гэж хэлсэн юм. Тэд, Дарханы замын бүтээн байгуулалтыг судлаад үзэхэд манай барьсан төмөр замын газар шорооны ажлын аравны нэг хувь нь байгаа юм.

Хэрэв төр боломж олговол бидэнд хийж чадахгүй гэх зовлон байхгүй хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *