Тэрбумтан Г.Ирээдүй: Бурхан багш дүйцсэн өдрийг тэмдэглэж улсаараа амрана гэдэг бол гутамшиг л даа.

Өнөөдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амрахаар хуульд заасан.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулснаар бүх нийтээр амрахаар болсон бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль:

  • 3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.
  • 4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
  • Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Энэ өдрийг Буддизм болон Хиндуизм шашинт өмнөд, зүүн өмнөд Азийн зарим улс оронд “Vesak” нэртэйгээр өргөн тэмдэглэдэг бөгөөд Монголчуудын хувьд 1990 оноос хойш хэмээн тэмдэглэж байна.

Харин зарим иргэд үүнд багахан бухимдалтай байгаа бөгөөд залуу үеийн төлөөлөл, залуу тэрбумтан Г.Ирээдүй Бурхан багш дүйцсэн өдрийг тэмдэглэж улсаараа амрана гэдэг бол гутамшиг л даа. Нийтээрээ ажилгүй үд хүртэл унтдаг байж хэмээн өөрийн цахим хаягт нийтлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *