Coгтyyгаар тээврийн хэрэгсэл жолоодвол 2-6 жилийн xopих ял онооно гэвэл, Та дэмжих үү?

Өчигдөр буюу 2021 оны 05 сарын 24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ocлын шинжтэй 181 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс ocлын улмаас нийслэлд зургаа, орон нутагт хоёр хүн гэмтжээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөр_гүүлэх хэлбэрээр-2,
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2, зорчигч-2,
  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1,
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1 хүн тус тус гэмтсэн байна.

Мөн энэ хугацаанд улсын хэмжээнд сог_тууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүллээ.

Жолооч нар сог_тууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, явган зорчигчид зам тавьж өгөх, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байж, анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас удаа дараа АНХААРУУЛЖ байна.

Гэвч сог_тууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил улам ихсэж байгааг та харж байгаа байх. Өдөрт зөвхөн илэрч байгаа нь 58 тохилдол гэдэг маш айм_шигтай тоо баримт юм. Иймээс төр засаг apxи уусан үедээ жолоо барьсан хүнд зөвхөн торгуулийн арга хэмжээ аваад зогсох биш 2-6 жилийн xopих ял оноох хэрэгтэй яг л барууны орнууд шиг. Энэ бол зүгээр нэг асуудал биш энэ бол өөрийнхөө ч өрөөлийн ч эсрэг хийж буй том гэмт хэрэг.

Таныг үүнээс татгалзахгүй гэдэгт итгэж байна. Учир нь coгтyy жолооч таны хайртай хүнийг гэмтээж ч болно. Coгтyyгаар тээврийн хэрэгсэл жолоодвол 2-6 жилийн xopих ял онооно гэвэл Та дэмжих үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *