Н.Өнөрцэцэг: Энэ бамбарууш бие засдаг юм уу? Шээдэг юм уу?

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна. Уг хэргийг ЗАРИГ.МН сайтын сэтгүүлч Өнөрцэцэг бидэнд шуурхай сурвалжилсан.

Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.

Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэсэн байна. Бамбарууш 2-3 сартай зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт 1 литр сүү ууж байгаа гэнэ.

Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь 1 сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна.

Өнөрцэцэгийн уг бамбаруушийг ихэд өхөөрдөж байсан бөгөөд хамгийн хөгжилтэй асуулт нь энэ бамбарууш бие засдаг юм уу? Шээдэг юм уу? гэж асуусан явдал юм. Мэдээж тэрбээр санамсаргүй асуусан нь ойлгомжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *