Н.Учрал гишүүны У.Хүрэлсүхэд хандан хэлсэн үг олон түмнийг сэрээлээ.

Н.Учрал гишүүн У.Хүрэлсүхэд хандан маш сайхан бүхнийг хэллээ. Тэрээр “Сайн цаг наашилсныг илтгэн нар дулаанаар ээсэн зуны сарын энэ билэгтэй сайхан өдөр МАН-аас Ерөнхийлөгчийн сон_гуульд нэр дэвшиж буй МАН-ын дарга, НАМЗХ-ны анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд амжилт ялалтыг хүсье.

Миний хувьд хүнд цаг үеийг ардаа үдэж өнөөдөр энэ индэр дээрээс та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа туйлын баяртай байна. Өглөөний нарыг цээж тэнэгэр, нүүр дүүрэн харж зогсох итгэл өгч, урам хайрласан Монгол ахан дүүс та бүхэндээ баярлалаа.

Залуу хүн өөрийн үзэл бодолтой, тууштай байна гэдэг чухал учраас би МАН-ыг итгэл дүүрэн сонгосон. МАН бол ард түмний нам. Ард түмний санаа зориг нь манай намын алсын хараа, үйл ажиллагааны чиг нь байх ёстой. Ард түмний эрх ашиг МАН-ын эрх ашиг байх ёстой. Ард түмний дундаас үүссэн ард түмний дэмжлэгээр үйл хэргээ үргэлжлүүлсэн хөгжил дэвшлийн 100 жилийн түүх манай намын түүх юм.

Энэхүү түүхийг бичилцсэн улс төрийн ууган намын анхан шатнаас нь эхлээд төрийн бүх шатанд ажиллаж хөдөлмөрлөж, бэлтгэгдсэн боловсон хүчин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон_гуульд нэр дэвшиж байгаа нь сайн цагийн эхлэл гэж харж байна хэмээгээд цааш нь…

Яг энэ мөчид 2010 оны зургаадугаар сарын 27-ны өдрийг тод санаж байна. Хөлбөмбөгийн тоглолтын дараа толгой гундуу асраас гарч явахад хажуугаас нэг хүн “Залуу хүн байж толгойгоо өөд болго. Дэлхийн аваргаас Английн шигшээ баг хасагдсан болохоос эх орны чинь баг хасагдаа юу.

Монгол залуус багаараа шижигнүүлээд өгнө. Дээврийн цаана дэлхий байдаг юм шүү” гэж хэлж байсныг санаж байна. Тэгж би анх У.Хүрэлсүхтэй танилцаж байсан юм. Хөлбөмбөг багийн спорт. Хүн бүр нэг зүг рүү харж, хамтарч нэгдэж чадсанаар багаа хожилд хүргэнэ. Гэхдээ сайн дасгалжуулагч байх ёстой. Улс төр ч мөн адил үүнтэй ижил юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *