Бэлчээрийг төлбөртэй болгож малын тоог эрс цөөлнө. Ингэж байж Монгол хөгжинө.

С.Амарсайхан: Цөлжилт манай улсад хурдтай явагдаж, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаад анхаарал хандуулах шаардлагатай. Байгалийн гамшигт үзэгдэл Дундговь аймагт удаа дараалан гарч нөхцөл байдал хүндэрч байгаа учраас Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа иргэдийн төлөөллүүдтэй уулзав.

Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 1 сая орчим мал отроор хаваржиж байгаа ба малчдын зүгээс өвс тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг, мөн малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг Шадар сайд болон тойргоос сонгогдсон гишүүдэд уламжилж байв.

Өнгөрсөн 3-р сарын 14-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдэл хүчтэй шороон шуурга Дундговь аймагт 8 цаг үргэлжилж, зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ.

Тэрээр “Цөлжилт манай улсад маш хурдтай явагдаж, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

Өнөөдөр бид эдийн засаг, бүтээн байгуулалтандаа анхаарал хандуулаад байгаа боловч цөлжилтийг тоохгүй орхигдуулснаар магадгүй 20 жилийн дараа хөрсний доройтолд нөхөн сэргээлт хийж чадахгүй хэмжээнд хүрэх аюул ойрхон байна. Иймд байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, цөлжилтийг бууруулах, ургамлын бүрхэвчийн нөхөн сэргээлтийг хийх цогц шийдлийг гаргаж хэрэгжүүлэх нэн чухал байна” гэлээ.

Энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Монгол улс өдгөө 80 сая малтай бэлчээрийн даац хэтэрсэн. Цөлжих нөхцөл нь бэлчээрийнхээ даацаас хэтэрсэн хэт их мал гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Тиймээс засгийн газраас доривтой арга хэмжээ авч малын тоог бууруулж малчидаа дэмжих хэрэгтэй. Монгол малын органик махаа дэлхийд гаргаж цөөхөн чанартай малаа малчид даа үлдээх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *