Ёс суртахуун, шударга ёс ярьдаг мөртлөө өөрөө дүрмээ зөpчидөг. Энэ тэгээд ариун явдал уу?

Хүн бүрийн шуугиад байсан Хүрэлсүхийн нэвтрүүлгийг ерөнхийд нь гүйлгэж үзлээ. Үзээд зүгээр л айлаа. Ёс суртахуун, зарчим, шударга ёс ярьдаг мөртлөө үйлдэл нь өөр гэдгийг нэвтрүүлгийн энэ зурагнаас харж болно.

Хууль дүрэм ярьдаг мөртлөө өөрөө хуулиа зөр_чөөд суудлын бүсгүй ингэж явах нь шударга зарчим юм уу?

Зарим хүмүүс юун сүртэй юм, мартчихсан л биз, жижиг зүйлээс болж өө хайж мууллаа гэх байх. Үгүй ээ л дээ энэ бол зүгээр л хүний дадал, зуршил байхгүй юу, суудлын бүсээ байнга зүүдэг хүн мартдаггүй юм, дадал суусан хүн өөр байдаг юм.

Ер нь энэ хүн толгойгоо ажиллуулдаг биш, булчингаа ажиллуулдаг хүн гэдэг нь нэвтрүүлгийг үзээд ахин дахин л харлаа. Бас дээрээс нь со_нгуулийн хууль зөр_чиж нэвтрүүлгээ ингэж цацаж байгаа нь ч ёс суртахуунгүй үйлдэл биднийг дором_жилсон, дорд үзэж буйн илрэл шүү!

Яг үнэндээ ийм хүн дахиад улс төрийн албан тушаалд очно гэхээс бид жийрхэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *