СЕХ: Бүх саналын хуудсыг гараар тоолно. Иргэн та гараар тоолохыг дэмжих үү?

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Coнгyyль болгоны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг.

Тиймээс энэ coнгyyлийн бүх саналын хуудсыг гараар тоолно. Өмнө нь саналын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд дүн зөрж байгаагүй” гэв.

Мөн “2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж буй. Автоматжуулсан төхөөрөмжийг шалгахад баримт ихтэй. Тухайлбал, цаасаар саналын хуудас үлдэнэ, мөн давхар саналын хуудасны зургийг СD дээр хуулдаг.

Энэ мэт маш олон баримт үлддэг учраас хак_ердах боломжгүй. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах бүрд лицензийн төлбөрийг төлдөг учир хугацаа нь дуусна гэх ойлголт байхгүй.

Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэж мэдээлсэн. Энэ бичгийн хувийг ТЕГазарт хүргүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуульд заасан coнгyyль буд_лиантуулах зорилготой гэ_мт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул нийслэлийн про_курорын газарт хандсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *