Монгол улсынхаа нэгэн гэр бүлийг аймшигт ocлooc элэг бүтэн үлдээж чадсан залууг алдаршуулъя…

Зурган дээр тодотгосон цагаан цамцтай энэ залууг Бямбабаатарын Түмэнбаяр гэдэг. Одоо 26 настай. “Шинэ Анагаах Ухаан” сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөөд Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг.

Тухайн өдөр ээлжнээсээ буугаад найзынхаа хамт Баянхошуунд алхаж яваад дээрх айм_шигт ос_олтой таарчээ. Айж сандарч яахаа мэдэхээ байсан хүмүүсийн дундуур гүйн орж, хойно сууж явсан ээж, 7 сартай
нярайг гаргаад, ачаатай контейнерт жолооныхоо ард дарагдсан аав, 7 настай дүүгээ тэвэрч урд суудалд сууж яваад дарагдсан 15 настай хүү 3 хүнд анхны тусламж үзүүлж эхэлсэн.

Давхаралдаж суугаад дарагдсан ах дүү хоёр ээлж дараалан амьсгал зүрх судасны дут_агдалд орж ух_аан алдан, тэсэхийн аргагүй ө_вдөлтөнд тар_чилсан хүүхдүүдийг хөдлөх тоолонд хагарсан шилэнд гар нүүр нь зү_сэгдэн үнэхээр нүд халтирам дүр төрх түүнийг угтжээ.

Эмч залуу ах дүү хоёрт ухаан ал_дах тоолонд нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар түргэний машин ирэнгүүт шаардлагатай тариануудыг хийж, хүчил төрөгч залгаж амжсан.

Ингээд хүүхдүүдийг гаргаж автал мэддэг чаддаг бүхнээ хийсэн байна. 40 тонн контенейр өргөх техник байхгүй, ачааг нь буулгаж бүтэн 2 цаг болоход хэрвээ энэ залуу тааралдаж, яаралтай туслаагүй бол манай 2 хүүхэд ам_ьд бай_хгүй байсан гэж хүүхдүүдийн аав ярьж байна.

Хүний төлөөх сайхан сэтгэл, зориг тэвчээр 26 настай энэ залуугийн хаанаас гарна вэ? Судлаад үзлээ. Гэр бүлээрээ эмч юм байна.

Ийм л энгийн нэг залуу Монгол улсынхаа нэгэн гэр бүлийг айм_шигт ос_лоос элэг бүтэн үлдээж чадлаа. Эгэл олны минь дунд ийм сайхан залуус байгаад үнэхээр баярлаж сайхан хүү төрүүлж, хүмүүжүүлсэн аав ээжид нь баярлалаа гэж хэлье! Увс аймгийн Улаангомд суугаа аав ээжийнх сонорт хүргээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *