Южин “Пентхаус”-д тоглохоос ТАТГАЛЗАХ гэж байсныг та мэдэх үү? Учир нь…

“Пентхаус-2” цувралын гол дүр болох У Юнхигийн дүрийг бүтээсэн S.E.S хамтлагийн дуучин Южин нь уг дүрээс татгалзах гэж байсан гэдгийг та мэдэх үү?.

Тэрээр энэ талаараа “Noblesse Men” сэтгүүлд ярихдаа “Пентхаус цувралын эхний бүлэг миний хувьд бараг таван жилийн дараа жүжигчний хувьд ажилласан анхны ажил байсан. Би дэлгэцэнд амжилттайгаар эргэн ирж чадах болов уу? гэж санаа зовж байлаа.

Нэг мэдэхэд л 5 жил өнгөрсөн байсан. Жүжигчний хувьд бол таван жил их урт хугацаа. Би шинээр эхэлж чадах болов уу? гэж айж байлаа” гэсэн билээ.

“У Юнхигийн дүрийг бүтээхээр шийдэхийн тулд надад хугацаа хэрэгтэй байсан. Энэ дүр үргэлж эрсдэлтэй эмоц, шоконд оруулахаар зүйлүүдээр дүүрэн дүр. Гэхдээ эргэн тойрныхон маань намайг энэ дүрд тоглохыг ятгаж байсан. Тэд намайг чадна гэж хэлж, хүч, зориг өгсөн” гэв.

Дуучин бүсгүй дүрийнхээ бараан талуудтай тэмцэж, хамгийн гол нь бүх хүчээрээ У Юнхиг ойлгохыг хичээсэн байна. Үзэгчид түүний дүрийг ойлгохгүй байх вий гэсэн айдас цувралын туршид түүнээс салаагүй гэнэ.

Южин бүх талаараа У Юнхи байж, дүрдээ үнэнч үлдэж, сайхан сэтгэлтэй эмэгтэй гэдэгт нь итгэж тогложээ. Киноны зохиолч Ким Сун Ок ч Южинээс өөр жүжигчинд уг дүрийг өгмөөргүй байгаагаа хэлж, түүнтэй удаан ярилцсан аж.

Южин одоо 40 настай, нөхөр болон хоёр охины хамт амьдардаг. Тэрбээр 2011 онд жүжигчин Ки Та Ёнтой гэрлэж, Ким Рорин, Ким Рохи гэх хоёр охины эцэг, эх болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *