Ноён Бондгор хүмүүст хэрхэн хурдан турах зөвлөгөө өгч байна.

Цус сайн шингэрч байна, толгой өвддөг больсон, гоё болж байна. Та нар маань ууж байгаа биздээ ? Бага багаар үр дүнгээ харуулана аа. За
Тэгээд маргааш гэхэд турсан бай гээд нэхээд байдаг шүү. Турах үйл явц бага багаар мэдрэгдэнэ ээ. Та нартаа амлая.

Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий Б.Золзаяагийн хамт “Fat to Fit” хэмээх цуврал контентийг үзэгчидийн хүртээл болгохоор бэлтгэжээ.

Энэхүү контентийн санаа нь хүн аливаа зүйлд хичээж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч болдог гэдгийг харуулах бөгөөд дашрамд дуулгахад гэргий Б.Золзаяа нь сайн хань төдийгүй, түүний дотны зөвлөгчөөр ажилладаг юм байна.


Түүний хамгийн сүүлд өлгийдөн авсан цомгийн нэр нь “Би Бондгор биш” гэж нэрлэгдсэн нь тун сонирхолтой байсан ба тун удахгүй та бүхэн тус цомгийн нэрний учрыг ойлгоно биз ээ.

Үүнээс гадна 2 хосын дуулсан “Хос жаргал” , “Хоёулаа дуунууд” нь үзэгч сонсогчдын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд хуримын захиалга ихтэй тун завгүй ажиллахын зэрэгцээ сонирхолтой шинэхэн цуврал контентыг ийнхүү фэнүүддээ өргөн барина гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *