Дашдондог: Дэлхийн шилдэг 100 кино компани 100 жил танай түүхээр кино хийгээд барахгүй шүү хэмээн хэлж байсан.

Сая кино урлаг гэж ярьлаа. Кино урлаг бол мэдээж ёстой нэг дэлхийд гарахад хамгийн том үүрэг гүйцэтгэх ганц салбар. Тэгээд энэ салбараа маш ихээр дэмжиж хөдөлвөл Монгол улс бараг тэр чигтээ ажилтай болчихоор тийм ээ ийм л салбар гэж харж байгаа.

Гэхдээ би энэ дээр нэг үгийг хэлье. Юу вэ гэхлээр нэг том продюсерийн хэлсэн үг байсан. Дэлхийн шилдэг 100 кино компани 100 жил танай түүхээр кино хийгээд ч барахгүй шүү гэх их гоё үг хэлж байсан.

Ийм их түүхийн өв соёлтой ул байж бид түүхээ эхнээс нь авахуулаад түүхийн компаниуд нь судалж гаргаж ирэх тэрүүгээрээ кино зохиолуудыг бэлдэж эхлэх тийм ээ? Сая хэллээ кино павилионуудыг шинээр барьж эхлэх.

Тэгээд гадны мэргэжилтэй боловсон хүчнүүдийг нааш нь татаж авч ирж хамтарч ажиллахдаа залуучуудаа сургах.

Энэ тал дээр мэргэжилтэй боловсон хүчингүүдээ дагалдуулж бэлдүүлээд ингээд цааш нь өөрсдөө кино үйлдвэрлэлүүдээ аваал явах тийм ээ энийгээ дагаад энэ одоо дуу хөгжмийн салбар маань ч гэсэн давхар илүү үр өгөөжтэй нөлөөтэй байх болов уу гэсэн ийм бодол байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *