П.Анужин: Гал тогооны хувьсгалыг эхлүүлж байна. Үүнээс хойш…

УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн цахим хаягаар сурагчдын үдийн хоолон дээр онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ. Сурагчдын хоолны мөнгөөр бизнес хийдэг үйлдэл дуусгавар болох гал тогооны хувьсгалыг эхлүүлж байна.

Тэрбээр, Гал тогооны хувьсгал. Сургуулийн хүүхдийн хоолоор бизнес хийж ашиг олдог боломж үгүй болно! Хүүхдийн хоолонд зориулагдсан 900 төгрөгний ихэнхийг ашиг болгон идэгсэд, хогон хүнс шахагсад, хүүхдийг ашиг болгон харагсад, хоолыг х о р болгон хувиргагчдад боломж өгөхгүй “сайн” хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Амаргүй сорилтуудтай тулж байна. Хийж гүйцэтгэх, ухуулж ойлгуулах ажил ч асар их байна. Зүтгэж байна, сайн шийдлүүд ч гарч байна.

20 жилийн өмнө гал тогооны хувьслыг өөрийн гэртээ хийсээн, хаяагаа тэлж олон нөхөддөө нөлөөлсөн. Хувийн мундаг сургууль цэцэрлэгийг ч өөрчилсөн. Хариуд нь бүгд эрүүлжсэн.

Өдөр тутмын шийдэх, бодох, хөөцөлдөх, оролцох шаардлагатай ажлуудынхаа хажуугаар сошиал мэдээ сэлтэндээ цаг зарж амжихгүй байна. Хийж бүтээчихсэн байхад хэлэх өдөр олдох биз ээ хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *