Үеийнхэн чинь PUBG тоглоод дэлхийд өрсөлдөж мөнгө олж байна. Yxсэний чинь хичээл гэж аав нь хүүдээ хэлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо явагдсан PUBG Mobile Global Championship буюу дэлхийн аваргад Монгол улсаа төлөөлөн оролцсон ZEUS eSPORT баг тэргүүлж 3 дугаар байрт орсон билээ.

Эхний өдрийг сүүл мушгиж эхэлсэн ч 2 дахь өдөр 8-р байр руу ахиж, 3 дахь өдрөө 1-р байранд жагсаж чадсан. Гайхалтай тоглолтыг үзүүлж ZEUS eSPORT баг маань эхний 3 байрыг булаацалдсаар 3-р байрт орж 100,000 ам.долларын (285,000,000 төгрөг) шагналын эзэд болсон билээ.

Энэхүү үйл явц нь Монгол түмэнд Pubg Mobile нь зөвхөн тоглоом биш Цахим Спорт гэдгийг баталж чадсан юм. Улмаар зарим эцэг эхчүүд цагийн хувиартай илүү бүтээлчээр хүүхдээ тоглуулж эхэлсэн билээ.

Харин бидэнд ирсэн нэгэн сонирхолтой мэдээллээр зарим аавууд хүүхдээ арай л хэтрүүлээд байгаа бололтой.

Тэрбээр, Үеийнхэн чинь PUBG тоглоод дэлхийд өрсөлдөж мөнгө олж байна.

Хүү: Ааваа би хичээлээ хийх ёстой, дараа нь хөл бөмбөг тоглоно хэмээхэд.

Yxсэний чинь хичээл, хөлбөмбөг. Тэд нараар ирээдүйд хоол олж идэхүү чи? Xyцаад байлгүй тэр авч өгсөн Iphone 12 дээр PUBG тогло хэмээн загнажээ.

Та хүүхдийнхээ хүсэл сонирхолыг хүндлэх ёстой хүсэхгүй байгаа зүйлийг нь хүчээр битгий хийлгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *