Галзуу хурд киноны нэг хэсгийн зураг авалтыг гэр хороололд хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 сарын 18-ны соёлын салбарынхантай уулзах үеэр 2024 онд Холливуудын кино хийх “амлалт” өгөв. Ингэхдээ хамгийн багадаа нэг кино бүтээх гэнэ.

Тэрээр “2024 он хүртэл хамгийн багадаа Холливудын нэг кино хийе. Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая.

Эхний ээлжид зөвхөн Чингис хааны тухай кино хийх гэсний хэрэггүй. Анхны кинон дээрээ туршлага хуримтлуулъя, алдаан дээрээ суралцъя. Үүний тулд кино павилон байгуулъя. Та бүхэн зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой” гэсэн юм.

Засгийн газар соёлын салбар тэр дундаа кино урлагийг хөгжүүлэхэд анхаарч байгаа нь сайн хэрэг ч Холливуудад дунджаар нэг кино бүтээхэд 100 сая ам.доллар зарцуулдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Д

ээр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг “Галзуу хурд” киноны нэг давхилтыг гэр хороололд эсвэл Монголын говьд хийлээ гэхэд “Netflix” дээр дунджаар нэг цаг үргэлжлэх нэг ангит кино 3-6 сая ам.доллараар бүтдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *